Б.Бадамцэцэг: ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийг гишүүд очоод нэг хараад өгөөч

Хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д гомдол гаргахаа мэдэгдсэн. Тэдний төлөөлөл өнөөдөр дахин хэвлэлийн хурал хийлээ.
Найман сартай Б.Цэрэнлхам охины ээж Б.Бадамцэцэг энэ үеэр “ Би хандив гуйж, талбай дээр нүүрээ сайрттал зогслоо. НҮБ-д бичиг хүргүүлнэ. Оношлогоо муу учраас хүүхдүүдийн өвчин хүндэрч байна. Та нар уул уурхайгаа хэсэг хаячих л даа. Эмнэлэг оруулж ирээч. Би 8 сар хандив гуйж явлаа. Миний хүүхэд амь насаа алдвал, би цогцостой нь талбай дээр ирж шатна. Эрүүл мэндийн сайдтай гурван долоо хоногийн өмнө уулзсан. Судлья л гэдэг. Би хариуцлагатай ээж, бүх шинжилгээг хийлгэж, оношлуулж байж жирэмсэн болсон. Миний хүүхэд дутуу төрсөн, орчны нөлөөнөөс шалтгаалж тархи нь төлжөөгүй. Одоо тархины хүчил төрөгчийн гүн дутагдал оноштойгоор ЭХЭМҮТ-д эмчлүүлж байна. Монголын төр энэ 11 мянган хүүхдээ аварч өршөөгөөч. Илүү сайн ажиллаад цэгцрээд өгөөч. Сэхээн амьдруулах тасаг дээр сэтгэлтэй гишүүд нь очоод хараад өгөөч. Өвчилсөн хүүхдүүдийн нөхөн төлбөрийг хордуулж байгаа хужаа нараас авах хэрэгтэй” гэх мэт олон асуудлыг хөндөж ярилаа.
Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд нэгдэж, НҮБ-д монгол улс дахь хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн бодит нөхцөл байдал, ар гэрт тулгамдаж буй бэрхшээлийн талаар гомдол мэдүүлнэ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын төрд ард иргэд хэрэгтэй юмуу. Зөвхөн өөрсдийгөө бодно. Ганц ч эмнэлэг барихгүй мөртөө бүх л дүүргийн барилга хууль хүчний байгууллагын барилгуудыг бол хормын төдийд барих шив
Манайд улсын эмнэлгийн чанар чадвар үнэхээр муу. ЭТТ-г өрөнд оруулж бонд босгож ихэнх нь эрүүл хүмүүсийг үзнэ гэж урьдчилсан сэргийлэх үзлэг мөнгөгүй хэр нь зохиож байхаар хорт хавдрын эмнэлэг мэргэшсэн сайн эмч нар ажиллуулах болохгүй бол түр хугацаанд гадаад эмч ажиллуулж болно. Гол нь ажил хэрэгч байх. Манай эмч нар маш бүдүүлэг бөгөөд ажил хэрэгч биш.
чамаас болж 3 сая хүнийг орхих болж байна уу тйим гэж байхгүй шүү би л болж байвал хамаагүй гэх гээд байгаа юм уу хаашаа юм вэ
хүүхдүүд ийм байхад мэргэжлийн хяналтын байцаагч нь шантааж сэтгүүлчтэй мах чанаад зогсож байна гэдэг эмгэнэл шүү