НийгмийнЯрилцлага

Т.Идэрхангай: Бунхант булшнаас Сяньбигийн үеийн тарвага, буга олдсон нь дэлхийд анхных

Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших Гавилвуу уулын ар бэлээс Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдоод байгаа билээ. Ийм олдвор олдсон нь Монголд хоёр дахь тохиолдол. Үүний сацуу Сяньбигийн үеийн хаад, язгууртны бунхант булшны хаалганы амнаас тарвага, буга олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных.

Судалгааг Улаанбаатарын их сургуулийн Түүх, археологийн тэнхимийн профессорын хоёрдугаар багийн ахлагч, доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан баг малтан, судлаж байгаа юм. Одоогоор бунхны хаалганы дотор талаас нэг бүтэн тарвага, хоёр араатан амьтан, буга, хүний эрүү, төмөр эдлэл, хүрэл тогооны хэлтэрхий илрээд байгаа юм.

Сяньбигийн үеийн хаад, язгууртны бунхант булшийг илрүүлж, түүхэн ач холбогдолтой нээлт хийсэн Т.Идэрхангайтай ярилцлаа.

Тэрбээр 2020 онд мөн Улаанбаатар их сургуулийн судлагааны багийн хамт Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотын туурийг илрүүлж, түүхэн нээлт хийж байсан юм.

Сэтгүүлч Б.Буяндалай өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

-Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэд  Сяньбигийн үеийн эд, өлгийн зүйлсийг илрүүлэх судлагааг хийсээр ирсэн. Та бүхэн Сяньбигийн үеийн хаад, язгууртны булшийг Хонгор сумаас илрүүлэх малтлага, судлагааны ажлаа хэзээ эхлүүлсэн бэ?

-Аливаа судлагааны ажлыг хийн, эртний эд, өлгийн зүйлсийг илрүүлэхэд их цаг хугацаа, хичээл, зүтгэл шаарддаг. Бид Сяньбигийн үеийн хаад, язгууртны булш Хонгор суманд байгаа талаар 2017 оноос судалж эхэлсэн. Дараа жил нь энд ирж албан ёсны хэмжилт, судлагаа хийсэн. Анхны малтлагаа 2020 онд эхлүүлэхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас тэгэх боломжгүй байлаа. Тэгээд өнгөрсөн жил анхны малтлагаа хийсэн юм. Үргэлжлүүлэн судлаж, малтлага хийсээр байгаад ямартай ч Сяньбигийн үеийн хаад, язгууртны бунхант булшийг илрүүллээ.

Энд Сяньбигийн үеийн нийт 19 дурсгал, эд, өлгийн зүйл бий. Сяньбигийн үеийн дурсгал Монголд бараг байдаггүй. Олддоггүй байхгүй юу. Үүгээрээ их чухал ач холбогдолтой нээлт, олдвор.

-Одоогоор ямар, ямар олдвор, эд, өлгийн зүйл илрүүлээд байгаа вэ?

-Бид одоо яг бунхны аман дээр ирчихсэн байна. Бунхны хаалган дээрээс нэг бүтэн тарвага, тарвагатай ойролцоо биетэй хоёр араатан амьтан, буга илрүүллээ. Тэгэхээр булшны зөвхөн аман дээрээс Сяньбигийн үед хамаарах дөрвөн амьтан олсон гэсэн үг. Бунхан дотроос бүр ч олон олдвор, эд өлгийн зүйлс олдох болов уу гэж таамаглаж байна. Сяньбигийн гэлтгүй бусад цаг үед хамаарах бунхны амнаас ийм амьтад олдсон тохиолдол Монголд байхгүй.

-Монголоос өмнө Сяньбигийн үеийн тарвага, буга олдож байсан уу?

-Монголд анхных. Өмнө нь үед хамаарах ийм олдвор огт олдож байгаагүй. Бунхны аман дээр тарвага, бугыг бүтнээр тавьсан бололтой.

-Судалгааны ажил нь одоо ид үргэлжилж байгаа юу?

-Тийм ээ. Улаанбаатар их сургуулийн Түүх, археологийн тэнхмийн баг, оюутнууд энд яг хоёр жил малтлага, судалгаа хийж байна. Бид хоёр жилийн хугацаанд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Одоо бид 20-иод хүний бүрэлдэхүүнтэй үргэлжлүүлэн судлаж байна. Судлагааны энэ жилийн ажил ерөнхийдөө дуусаж байна.

-Та бүхний илрүүлсэн бунхант булш түүхэн ямар хүнийх гэдэг нь тогтоогдсон уу?

-Судалгааны ажил дуусаагүй, бунхант булшны дотор талыг судлаагүй болохоор энэ талаар “Тэр хүнийг, энэ хааных” гэж хэлэхэд эрт байна. Дараа, дараагийн нарийвчилсан судалгааны явцад тодорхой болно. Барагцаагаар, манай эриний II зууных болов уу.

-Археологийн судалгааны ажилд цаг хугацаа, санхүү их шаарддаг нөсөр ажил. Сяньбигийн үеийн хаад, язгууртны бунхант булгийг илрүүлэх санхүүжилтийг танай сургууль шийдэж өгсөн үү. Улсаас хэр дэмжсэн бэ?

-Энэ судлагааны ажлын зардлыг манай сургуулиас оюутнуудын дадлага ажлын хүрээнд гаргаж өгсөн. Дадлага учраас оюутнууд хоол, ундны мөнгөө өөрсдөө гаргаж байгаа. Энэ түүхэн олдворыг илрүүлэхэд одоогоор нэг их айхтар зардал одоогоор гараагүй гэсэн үг.

-Энэ жилдээ Бунхант булшны хаалгыг нээж, дотогш нь судлах уу?

-Бунхант булшны хаалгыг нээн, дотогшоо судлахад нэг асуудал үүслээ. Энэ нь газар нурах эрсдэл. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газартай хамтран, бэхэлгээ хийхээр төлөвлөж байна.

-Хөрс нурах, түүхэн эд, өлгийн зүйлс сүйдэхээс хамгаалсан зориулалтын техник хэрэгсэл Монголд бий юү?

-Сяньбигийн үеийн бунхант булш 2010-аад оныг хүртэл илрээгүй байсан. Дурсгал нь олдохгүй болохоор “Ер нь Сяньби гэдэг улс түүхэнд байсан уу, үгүй юү” гэдэг асуудал хүртэл яригдаж байсан удаатай. Тийм эгзэгтэй цаг үед буюу 2014 онд археологич Одбаатар тэргүүтэй хүмүүс Эрдэнэтээс Сяньбигийн үеийн бунхант булшийг анх илрүүлж, 2019 он хүртэл малтлага, судалгааны ажил хийсэн. Сяньбигийн үеийн дурсгалын анхны малтлыг тэнд хийсэн юм.

Бид Сяньбигийн үеийн хаад, язгууртны бунхант булшийг илрүүлсэн нь Монголд хоёр дахь тохиолдол. Одоо бид малтлага, судалгааны ажлаа цааш үргэлжлүүлнэ. Онцгой байдалтай хамтран бэхэлгээ хийгээд судлахад нэг их аюул, эрсдэл гарахгүй ээ.

-Сяньбигийн үеийн бунхант булшийг илрүүлсэн нь шинжлэх ухаан, Монголын түүхэнд ямар ач холбогдолтой вэ?

-Сяньбигийн үеийн дурсгал, эд, өлгийн зүйл маш ховор олддог. Тэр хэрээр энэ үеийн түүх, судлагаа маш бага хийгдсэн. Энэ орон зайг нөхөх, Сяньбигийн үеийг бүр сайн судлахад чухал ач холбогдолтой олдвор. Сяньби ийм гүрэн байж, хаад, язгууртнууд нь ийм эд, зүйл хэрэглэн, ийм ахуй соёлтой байж гээд судлахад, тогтооход маш том хөшүүрэг болно.

-Судлагааны ажлаа цааш нь үргэлжлүүлэхэд улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх шаардлага байгаа юу?

-Улсын дэмжлэг хэрэгтэй байлгүй яах вэ. Шулуухан хэлэхэд, Монгол Улс шинжлэх ухаанаа төдийлөн сайн ойлгодоггүй, дэмждэггүй. Би сургуулийнхантайгаа хамтран 2020 онд Хүннү гүрний анхны нийслэл Луут хотыг илрүүлсэн. Өнөөдөр улсаас олигтой дэмжсэн юм алга л байна.

Дэлхийн хэмжээний, түүхэн нээлт хийн, олдвор илрүүлээд байхад Монгол Улс ач холбогдлыг нь ойлгодоггүй. Ойлгодоггүй учраас дэмждэггүй. Тэгсэн мөртлөө шал дэмий юманд хэчнээн их хөрөнгө, мөнгө зарцуулдаг билээ дээ. Монголын түүхийг дэлхийд алдаршуулах нээлт, олдвор дээр манайхан хөдөлдөггүй, дэмждэггүй. Юу үнэн, энэ үнэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-24 09:11

Монгол эрдэмтдээрээ бахарраж байна

Зочин
Зочин
2022-06-24 09:12

Зардлыг гь хувийн хэвшлүүд дэмжиж ажилав�##� эрдэмтдэд илүү их нэмэртэй дээ

Зочин
Зочин
2022-06-24 09:24

Mundag

Зочин
Зочин
2022-06-24 09:28

Тэр соёлын сайд нь юу хийж байдаг байна. Тэр Батка гээд нөхрийнх нь хийж байгаа нэвтрүүлэг хог, Оросын захи�##�гат нэвтрүүлэг хийнэ.

Зочин
Зочин
2022-06-24 09:48

Дэлхийн хэмжээний, түүхэн нээлт хийн, олдвор илрүүлээд байхад Монгол Улс ач холбогдлыг нь ойлгодоггүй, ойлгодоггүй учраас дэмждэггүй нь үнэхээр харамс�##�тай

Зочин
Зочин
2022-06-24 09:49

Иймэрхүү зүйл дээр дэмждэггүй ойлгодогггүй нь бас эмгэнэл шүү. Аль ч улс орон иймэрхүү зүйл дээр хүндэтгэлтэй хандаж зардлыг нь гаргаж олсон олдворыг нь түүх болгон мөнхөлж тэмдэглэдэг

зоч
зоч
2022-06-24 11:36

Соёлын сайд Ч.Номин энэ т�##�аар санаа тавиасай. Бусад нь бол яахав даа, атаархаад саад болж л байгаа биз

Зочин
Зочин
2022-06-24 12:41

Ямар гоё мэдээ вэ? Одоо сайхан хамга�##��##�танд авахгүй бол манайхан ч бас л хэнэггүй хүмүүс шүү дээ.

Зочин
Зочин
2022-06-24 12:42

Аль хэдийн үнэт эдлэлүүд �##�га болоод тарвага мэтийн зүйлүүдийг нь үлдээсэн байгаа даа нэг л өдөр хятад улс Монгол бол манайх байсан гээд энэ түүхийн олдворуудыг гаргаад ирж магадгүй л байх даа Монгол хүн даанч дэндүү шун�##�тай юмдаа

Зочин
Зочин
2022-06-24 12:42

Одоо тэгээд эх орондоо хадг�##�ж үлдээгээсэй дээ. Урагш нь зарчихаж мэдэх л шун�##�ууд шүү...

Зоч
Зоч
2022-06-25 06:24

Хонгор суманд ажиллаж, хян�##�таар явьж байлаа. Уул ус тэгширснн сайхан хангай даа. Бид ГОВИЙНЛХА уул гэж ярьдаг бхйж билээ. Энд ........ улсын тооллогоор явж блаа.

Бадарч тахар
Бадарч тахар
2022-06-25 08:15

Соёлын сайд гэж нэг хүүхэн маанайчихаад юу ч мэддэггүй юм хэлээд өгөх хүн байдаггүй юм байх да

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-06-25 09:29

Баярл�##�аа, Мэргэжлийн баг ажиллаж сайхан мэдээ ,гайхмаар эрдэмтэн судлаачдаа дэмжиж хөрөнгө төсөв гаргамаар л юм.
Нөхдүүдээ!?

mongol
mongol
2022-06-25 20:24

sain bn erdemtdeeree baharhaj bn shuu,manai avilgach darga nar iim zuild mungu zarah estoi shuu

Зочин
Зочин
2022-06-26 06:25

МГЛын түүхийг �##�ь болох устгах санаатай гадныхантай хамтарсан этгээдүүд төрд сандайлчихсан байхад дэмжихгүй нь ойлгомжтой.тиймээс үндэсний үзэлтэй компаны захирлуудаас тусл�##�цаа хайх нь арай дээр бхөө.

Гэрэл
Гэрэл
2022-06-27 22:02

манай бизнесмэнүүд допингтой сагсуу бөхчүүд, эрлийз бордмол адуунд мөнгө зарцуулж байснаас иймэрхүү суд�##�гаа шинжилгээ, монголыг таниулах юманд хөрөнгө оруулах хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button