Нийгмийн

Женнифер Лопез нөхрийнхөө овгийг авч, Женнифер Аффлек болжээ

Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лопез жүжигчин Бен Аффлектэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авчээ. 

Албан ёсны гэрлэлтийн бүртгэлд дуучны нэрийг Женнифер Аффлек гэж бичсэн байна. Алдартнууд долоодугаар сарын 16-ны бямба гарагтт Невада муж улсын Кларк тойрогт хуримаа хийжээ.

Лопез, Аффлек нар 2002 онд болзож эхэлсэн бөгөөд 11 дүгээр сард нь сүй тавьсан тухайгаа зарлаж байсан билээ. Од хос Америкийн кино бизнест маш их алдартай болсон тул сэтгүүлчид тэднийг Беннифер гэж нэрлэх болсон юм.

2003 оны есдүгээр сарын 14-нд тэд гэрлэх ёстой байсан ч өмнөх өдөр нь хуримаа цуцалсан. 2021 оны долоодугаар сард Женнифер, Бен нар дахин болзож эхэлсэн бол энэ оны эхээр дахин сүй тавьжээ. Эцэст нь алдартнууд харилцаагаа албан ёсоор баталгаажуулсан тухай “TMZ” цахим хуудас ням гарагт мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 14:07

Hair durlal nud soholno gej ene baihdaaa haha

Зbujinочин
Зbujinочин
2022-07-21 04:22

Harahad bol saohan hosuud bn

Холбоотой мэдээ

Back to top button