Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хэмжээнд нийт 35110 багш бий гэсэн судалгааны дүн гарчээ. Гэвч жил бүрийн намар ерөнхий боловсролын сургуулийн багшийн орон тоо шинээр зарласан буюу багш ажилд авах зарууд хөвөрч эхэлдэг. Ойрын хоёр жил энэ төрлийн зар өмнөх үеүдтэй харьцуулахад нэлээд хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, зарим сургууль нэг дор 30 багш шинээр ажилд авах зарыг ч байршуулсан байгаа юм. Энэ ганц жишээ асуудал биш өөр бусад ерөнхий боловсролын сургуулиуд ч арваас доошгүй багшийн орон тоог шинээр зарлаж буй нь сонирхол татаж байна.
Тиймээс бид эрүүл мэндийн салбар сувилагч, асрагчийн дутагдалд орсон шиг нөхцөл байдал боловсролын салбарт бий болоод байгаа, үгүй эсэх асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. Мэргэжлийн хүний яриаг хүргэхийн өмнө хамгийн сүүлд буюу 2022 оны долоодугаар сарын 14-ний өдөр гарсан дутагдалтай багшийн тоон судалгааг танилцуулъя. Энэхүү судалгаагаар манай улсад одоогийн байдлаар 3000-аад багшийн хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж. Энэ тоог хөдөө орон нутаг болон, нийслэлээр авч үзвэл доорх үзүүлэлт гарч байна.
Тэгвэл хамгийн ихээр багш дутагдалтай байгаа аймаг, дүүргүүдийг тоон судалгаагаар авч үзвэл:
Ямар мэргэжлийн багш илүү их эрэлт хэрэгцээтэй байна вэ?
Бид энэ асуудалтай холбогдуулж зарим зүйлийг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос тодруулж, ярилцлаа.
-2050 ОН ГЭХЭД 50 МЯНГАН БАГШИЙН ХЭРЭГЦЭЭ ҮҮСЭХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙГАА-
-Эрүүл мэндийн салбар сувилагчийн дутагдалд ороод байгаа шиг нөхцөл байдал боловсролын салбарт нүүрлээд байна гэх. Энэ хэр үндэслэлтэй юм бол?
-Одоогийн хүчин төгөлдөр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөгөөр явбал 2025 он гэхэд бидэнд одоо байгаа 30 мянган багшийн тоо 40 мянга хүрэх, 2050 он гэхэд 50 мянган багшийн хэрэгцээ үүсэх ийм шаардлага бий болоод байгаа. Багшийн ачаалал болон суралцагчийн судалж байгаа хичээлийн тоо их байна гэдэг шүүмжлэлүүд байгаа учраас БШУЯ-аас 2024 оноос эхлээд дараагийн хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд хөтөлбөр ямар байдлаар боловсруулагдвал агуулгынхаа хувьд олон улсад зөвшөөрөгдөх хэмжээнд очих, сургалтын төлөвлөгөөг ямар байдлаар батлавал нэг хүүхдийн судлах олон хичээлийн тоонд өөрчлөлт орж, сонголттой уян хатан хэлбэрт шилжих боломжтой вэ гэдэг дээр судалгаа хийгдэж байгаа. Ойрын жилүүдэд их дээд сургууль төгсөж байгаа суралцагч, шинээр ерөнхий боловсролын сургуулиудад бий болж байгаа хэрэгцээ хоёрыг аваад үзэхээр харьцангуй тэнцвэржсэн харагдаж байгаа юм. Жишээлбэл, жилд их дээд сургуулиудыг 3000-3500 гаруй оюутан багш боловсрол мэргэжлээр төгсөж байна. Энэ жилийн үндэсний статистикын хорооны гаргасан албан ёсны судалгаагаар ерөнхий боловсролын сургуулиудад 2400 орчим багшийн хэрэгцээ байна гэсэн судалгааны дүн гарсан.
-Үүнд нөлөөлж байгаа зүйлүүдийг юу гэж харж байна?
-Хөдөөнөөс хот руу шилжих, хаягийнхаа байршлын дагуу ажиллах, орчин нөхцөлөө сайжруулах гэсэн шилжилт хөдөлгөөн маш ихээр явагдаж байна. Жишээлбэл, найман хувийн ипотекийн зээлд хамрагдсан багш нар орон сууцаа сонгоод дараа нь өөртөө тохирсон, гэрт ойр ажлын байрыг сонгох гэдэг ч юм уу. Тэгэхээр хэрэгцээ шаардлагыг нь үндэсний хэмжээнд аваад үзэхээр төгсөж байгаа болон шинээр бий болж байгаа эрэлт хэрэгцээ тэнцвэртэй байгаад байдаг. Харин нэгж байгууллага дээр буугаад үзэхээр тухайн хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлууд гарч ирдэг.
Дараагийн гол зүйл нь ихэнх их дээд сургуулиуд Улаанбаатар хотод байршилтай. Төгсөж байгаа оюутнуудын 80-90 хувь нь хөдөө орон нутгийн хаягтай мөртлөө их дээд сургуулиа төгсөөд хотод үлдэж ажиллах сонирхолтой. Үүнээс шалтгаалаад хөдөө орон нутаг руу явах залуучуудын тоо цөөнтэй холбоотой байршлаас шалтгаалсан хомсдолууд үүсч байна.
Гурав дахь зүйл бол, ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдийн тоо сүүлийн гурваас дөрвөн жилд 20-30 мянга байсан. Энэ нь 12 жилийн тогтолцоо руу шилжих явцын үеэрх тоо юм. 2022 оны хувьд 30 мянга гаруй оюутан төгссөн. Гэтэл доороос 80 мянган хүүхэд элсэн орж байна. Тэгэхээр гарцаа байхгүй бага ангийн бүлгийн тоо нэмэгдэж таарна. Ийм учраас бага ангийн багшийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа. Мөн хүүхдийн элсэлтийн хувь энэ хэвээр үргэлжилбэл гурван жилийн дараа ерөнхийн боловсролын сургууль төгсөж байгаа хүүхдийн тоо 50-60 мянгад хүрнэ. Энэ тоо байнга өсөх үзүүлэлтийг заах учир гурваас дөрвөн жилийн дараа ахлах ангийн болон дунд ангийн багш нарын эрэлт хэрэгцээ ч нэмэгдэх дүр төрхтэй байгаа учраас шилжилтийн үедээ тохируулсан багш бэлтгэх бодлогыг яам хэрэгжүүлж байгаа. Мөн дээрээс нь хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын төлөвлөгөө, суралцагчийн ачаалалтай холбоотой ажлууд хийгдээд явна гэж ойлгох хэрэгтэй.
-БАГШ НАР СОЛОНГОС ЯВЖ АЖИЛЛАДАГ, ӨӨР МЭРГЭЖИЛ РҮҮ ХӨРВӨДӨГ БАЙДЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРГЭЭР Л ӨӨРЧИЛНӨ-
-Цалин, хангамжийн асуудал ч ажиллах хүчинд нөлөөлөөд байх шиг?
Бид энэ засгийн газрын үед салбартаа нэлээдгүй шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийж чадаж байна. Багшийн цалин, хангамжийн тухайд үр дүн гүйцэтгэлд суурилсан тогтолцоо руу шилжүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор багшийн цалин нэг сая төгрөгөөс эхэлж байна. Үнэхээр үр дүн гүйцэтгэл сайтай ажилласан багшийн цалин дээшээ өсөх энэ бүх нөхцөл боломжоор нь бид хангаж өгч байгаа. Мөн багш нарт зөвхөн цалингаас гадна хичээл, практикын, эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээний, цахим дата хэрэглээний, багшийн тасралтгүй хөгжлийн зардлыг олгохоос эхлээд олон боломжууд бий болсон. Шинээр хэрэгжүүлж байгаа энэ бодлогын чанартай ажлууд хөрсөн дээрээ буугаад хэвийн тогтворжчихвол багшийн нийгмийн баталгаа сайжирна. Үүнээс үүдээд багш бэлтгэх сургуулиудад элсэх суралцагчдын тоо нэмэгдэхээс гадна чанартай багш бэлтгэх боломжууд бүрдэнэ гэж харж байна. Мөн багш нар Солонгос явж ажилладаг, өөр мэргэжил рүү хөрвөдөг байдлыг бид эдийн засгийн хөшүүргээр л өөрчлөхөөөс өөр аргагүй. Мэдээж олон жил явсан өмнөх тогтолцоог богино хугацаанд өөрчлөнө гэдэг амаргүй.
-Жилд хэдэн багш тэтгэвэрт гардаг юм бол, энэ тоо багшийн орон тоо дутагдахад нөлөөлөх үү?
Жилд 1000-2000 багш тэтгэвэр тогтоолгох хүсэлтүүдээ өгдөг. Багшийн хүрэлцээ хангамжтай холбоотой тэтгэвэрт гарсан багш нарыг ялангуяа СӨБ-ын шатанд эргүүлэн урьж ажиллуулах, хөдөө орон нутаг руу зорьж ажиллах хүсэлтэй багш нар дээр ч мөн менежмент хийгээд явах энэ ажлууд ч хэрэгжиж байна.
-Лаборатори сургуулиудад ажилладаг багшийн цалин бусад сургуулиудынхтай харьцуулахад өндөр гэдэг. Бүх сургуулийг энэ хэмжээнд авчрах боломжтой биз дээ?
-Үндэсний хэмжээнд 45 лаборатори сургууль бий. Энэ сургуулиудын багшийн цалин 30 хувиар илүү олгогддог. Энэ хэрээрээ лаборатори сургуулийн багш нар илүү сайн меннежментийг бусад сургуулиуд руугаа түгээж байх ёстой. Бусад сургуулийг ч ийм түвшинд авчрах боломжтой.
-ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНТАЙ ХҮН БАГШ БОЛЖ ХУВИРСАН-
-Зарим сургуулиуд шинээр багшийн орон тоог олноор нь зарласан байгаа харагдсан. Үүнийг юутай холбон ойлгож болох вэ?
-Энэ бол нийтлэг асуудал биш. Ганц нэг онцлогтой зүйлүүд байгаа. Жишээ нь, тухайн сургуулийн удирдлага солигдсонтой холбоотой эсвэл зарим багш нар ажлын байраа солихоор болсон ч гэдэг юм уу. Энэ бол цөөн тооны буюу тухайн сургуулийн менежменттэй холбоотой зүйл.
-Орон нутагт очиж ажиллах багш байхгүй байна гэж ярих нь нийтлэг болж. Энэ талаар?
-Та бүхэн анзаарч байгаа бол орон нутагт хамгийн өндөр цалинтай хүн багш болж хувирлаа шүү дээ. Сумын тамгын газарт ажиллаж байгаа алба хаагчдаас ч илүү цалинтай байгаа. Энэ нь тухайн багшийг сум орон нутагтаа хэнээс ч дутахгүй цалин орлоготой байж, ажлаа сайн хийх нөхцөл боломжоор нь хангаж байгаа нэг хэлбэр юм. Тиймээс багш л зөвхөн орон нутгаасаа дайжаад, нутагтаа ажиллахгүй гээд байгаа юм биш, бүх л салбар хөдөө орон нутагт ажиллах хүчний хомсдолтой байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Нэмэлт: Боловсролын байгууллагат ажиллаж байгаа нийт багшийн 90-ээс дээш хувь нь ямар нэг төрлийн зээлтэй хэмээн мэдүүлжээ. Тодруулахад:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орон нутгийн багш нар өндөр ц�##�интай гэж мэдэхгүй л юм байна адилхан л сүлжээгээр ц�##�инждаг
Тэгээд хомсдолтой юм бол хэн нэгнийг ажилд авахдаа заав�##� 3-н сарын ц�##�инг нь хахуулд авахаа хэзээ болих юм бээ. Өмнө ч тйим байсан аргаа бара�##� цэцэрлэгт багшилсан одоо ч гэсэн хэвээрээ л байх юм
Ямар ч дарга нар үнэн хэлж бмаар бна харин 1 жил 10 жил ажиллаа гээд ялгаагүй нэг л сүлжээгээр ц�##�инжиж бгаа хөдөөгийн багш нар нийгмийн асууд�##� үнэхээр хаягдсан шүү
Unen bna daa bagshiin tsalin nemeh ni zov
Угаасаа бага ангийн багш цэцэрлэгийн багш маш их дутагд�##�тай болно.Тэтгэвэрт гарсан багш нараа эргэж урьж багшлуулаад ковидын үед хоцрогдсон 3 р ангиа за�##�гаач.Шинэ туршлагагүй багш нар практик дээр гарч 3 аас 5 жил сайн багшийг даг�##�даж багш боддог юм шүү
Хөдөө орон нутагт багш өндөр ц�##�интай ч гэх шиг ккк
Хөдөө орон нутагт ямар багш өндөр ц�##�ин аваад байгаа юм бэ? Багш нарын сург�##�тын хэрэглэгдэхүүний үнэ, датаны үнэ өгнө, ц�##�ин дээр нь нэмж өгнө ... гээд байсан чинь худлаа шүү. Огт өгөөгүй. Бүх сургуулиудын багш нарыг лаборатори сургуулийн багш нар шиг 30% нэмж өгөх хэрэгтэй. Лаборатори сургуулийн багш нар илүү сайн ажиллаагүй шүү, ялгарах юмгүй адилхан л сургаж хүмүүжүүлж байна. Ингэж лаборатори нэрийн доор багш нарыг ялгаварлан ц�##�инжуулж болохгүй. Бид лаборатори сургуулиас илүү сайн сургадаг. Тэгтэл хамгийн бага ц�##�инг авдаг шүү. Одоо бүх багш нарын ц�##�инг нэмэх хэрэгтэй. Хавар бол ц�##�ин нэмээгүй шүү. Үр дүнгийн нэмэгдлийг суурь ц�##�инд оруулсан. Багш нарыг тэмцэл хийлгэхгүйгээр ц�##�ингаа нэмж сурмаар юм. Тэмцэж тэмцэж жаахан юм нэмүүлдэг. Энэ муухай тогтолцооноос с�##�маар бна.
Тийм шүү.
Хохино. Боловсрол дэмждэггүй улс хөгждөггүй
Харин тийм улсаараа хохирч байна. Та ч бас хохирогч
Ямар нь багш дутагд�##�тай энэ тэр гээд яриад сууж байдаг.ямар нь хүний эрх зөрчөөд улс төржөөд ид ажиллах насанд нь ажилгүй болгож байдаг юм бол оо. Энэ с�##�бараас увайгүй улс төрчид савраа татсан цагт л өөр юм сонсох байх.
Tin shde suwilagchas ilvv tsalintai
Сувилагчаас ч илүү л байх ёстой штээ.
Худлаа битгий яриад бай.Ахмад багш нар 1300000 з�##�уу багш нар 900.0 орчим авч бга шдээ. Энэ тэгээд өндөр ц�##�ин уу
Энэ хүн юу яриад байгаа юм? Бүүр нэг амьдр�##�аас тасарсан амьтан бна. Тийм л юм бол бүх багш нар хөдөө гараад ирэхгүй яасийм! Багшийн ц�##�ингаар амьдардаг хүн гэж хаана байна?! Чи багшийн ц�##�инг ц�##�ин гэж ярихаасаа ич! �##�бан туша�##�тан минь!
Жич: тэр нэг дор 30 багш ажилд авна гэсэн зар хаана байв? Чи бас худ�##� яридаг юм биш биз!
Сурах бичиг гэж хог байнаа монгол хэлээс бусдыг нь зүгээр сайн боловсролтой улсаас орчуулаад хэрэглэж болдоггүй юм уу
Ц�##�ингаас өөр ямар ч нэмэгдэл байхгүй.( Мөнбагш нарт зөвхөн ц�##�ингаас гадна хичээл, практикын, эрүүл мэндийн оношилгоо, үйлчилгээний, цахим дата хэрэглээний, багшийн таср�##�тгүй хөгжлийн зардлыг олгохоос эхлээд олон боломжууд бий болсон.) Энэ худлаа.
Baga hutsaarai yun undur tsalin we? Odoo awj bga tsalin chine yun ch hurehgui bga biz dee. Yumnii une odoo yaj nemegdsen bilee bagsh nariin tsalin yu bilee dee
Багш эмч цагдаа гээд төрийн �##�бан хаагчид чинь хөдөөний нэмэгдэл гэж юм 5 жил тутамд авдаг гэсэн тэгээд л аймгийн төвүүд дархан эрдэнэт хотуудыг санаатайгаар л сум болгочихоод одоо хий л худлаа дархан эрдэнэт аймгийн төвүүдийг хотын статустай болгоно гэж худлаа л ярихаас цаашгүй Хот болгочихвол хөдөөгийн 5эмэгдэл байхгүй болно тэгээд л гацчихаад байгаа гэх. Дархан уул аймаг дархан сум Эрдэнэтийг орхон аймаг баян өндөр сум байхдаа ч яахав дээ.
.Дархан хотын биш дархан сумын багш цагдаа эмч болчоод байгаа нь арай л байгаа юм. Завхр�##� шүү дээ.
Цэцэрлэгийн багш. Бага ангийн багш гэж үнэндээ сэтгэлээрээ л хийх буянтай ажил юм шүү дээ.
Тэр олон б�##�чир нялх хүүхдүүдийг горшооконд сууж сургахаас эхлээд дуу шүлэгтэй болгох А үсэг зааж эрдмийн үүд нээж өгдөг цэцэрлэгийн багш бага ангийн багш нарын �##�дар бардаг ээ.
Хөдөө орон нутагт хамгтийн өндөр ц�##�интай хүн эмч сувилагч, ТЗахиргаа шүү дээ
Яам мэргэжлийн боловсролыг авчаад багшийн ц�##�ин хөлс, нийгмийн байдлыг нь анхаар�##�гүй ялгаварлан гадуурхаж үлдээсэн. Хойд, урд гэж ялгаварлахаа болимоор юм. Авч чвж чадахгүй бол өргөмөл хүүхэд шиг шоовдорлох хэрэггүй. Ц�##�ин хөлс нэмэгдээгүй. Имфляци таср�##�гүй нэмэгдэж бхад амьдр�##�д хүрэлцэхүйц ц�##�ин хөлс авч чадахгүй болохоор яаж энэ их ача�##�лаар багшийн ажил хийх вэ дэ.
tumsug siigtel uleedeg damshig we
hha
хөрсөндөө бууж ажиллая
Багш нарт хичээл, практик, эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгооны, цахим хэрэглээ датаны зард�##� олгодог гэж Яам тамгын дарга нар яриад 2 жил боллоо. Бодит байд�##� дээр хэрэгжсэн зүйл байхгүй нь харамс�##�тай.