ДЭЛХИЙ

"В.Путины машин дэлбэрсэн" гэх мэдээллийг үгүйсгэлээ

Британийн “The Sun” сонинд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хөлөглөж буй лимузин машинд тэсрэх бөмбөг тавьсан, дэлбэрэлт болсон гэсэн мэдээлэл гарсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков үгүйсгэжээ.

“The Sun”-ийн мэдээлэлд “Машин нь дэлбэрсэн, В.Путин гэхдээ гэмтээгүй, дэлбэрэлт болсны дараа аюулгүй газар руу шилжүүлсэн” хэмээн харсан юм шиг бичиж, Украины БХЯ-ны Тагнуулын албаны дарга Кирилл Будановын үгнээс эш татсан байсан юм.

Энэ мэдээлэл үнэн эсэхийг Д.Песковоос асуухад “Үгүй” хэмээн ганц үгээр хариулсан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч өчигдөр /2022.09.16/ олон уулзалтад оролцсон, өнөөдөр ШХАБ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох бөгөөд арга хэмжээнүүдээсээ нэгийг нь ч цуцлаагүй байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-16 09:36

Барууныхан Оросыг янз бүрээр оролдож байнаа

Зочин
Зочин
2022-09-16 10:02
Reply to  Зочин

Шээснүүд амжихгүй л дээ

Зоч
Зоч
2022-09-16 10:41

Удахгүй өөрийн нацистууддаа нухуулна

эмээ
эмээ
2022-09-16 16:19

Ээ ямар муухайгаар хүний хор шарыг м####таж доромжилдог юм бэ, Путины шаг мадыг мэддэг хүн ингэж тохуурхахад орлцохгүй лдээ, монглчууд минь хүн доромжилж улс орнуудын хэрэгт бүү оролц

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x