ДЭЛХИЙ

Техасын захирагч орох оронгүй цагаачдыг Дэд Ерөнхийлөгчийн гэр рүү явуулжээ

Техас муж Мексикээс их давж орж ирсэн хоёр автобус дүүрэн цагаачийг Дэд ерөнхийлөгч Камала Харрисын Вашингтон дахь гэр рүү явуулжээ. Мужийн Амбан захирагч энэ үйлдлээ “Цагаачлалын хуулиа чангалахыг эрх баригчдаас шаардаж байгаа нэг хэлбэр” гэж тайлбарласан байна.

Дэд Ерөнхийлөгчийн хаягт очсон цагаач иргэд энэ талаар мэдээгүй тул очих газаргүй хэцүүдээд байгаа аж. Флорида муж цөөн бус цагаачийг Массачусетс руу илгээсний дараа өдөр энэ явдал болжээ.

Техасын Амбан захирагчийн хачирхалтай үйлдэл, болж буй үйл явдлын учир шалтгаан Ерөнхийлөгчийн сонгууль, АН, БНН хоёр намын баримталж буй байр суурьтай холбоотой юм. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамп тэргүүтэй БНН цагаачлалын асуудалд хатуу байр сууринаас хандана, орж ирэх тоог нь багасгана гэж амлан өрсөлдсөн байдаг.

Камала Харрисын гэрийн гадаа хүргэгдэж ирсэн цагаачид

Харин Ж.Байдены Ардчилсан нам эсрэг бодлого барьснаар Африк, Латин Америк гаралтай иргэдийн дэмжлэгийг өөртөө татсан юм. Улмаар сонгуульд хил орчмын мужуудад БНН олонх болж эрх барьж байгаа юм. Тиймээс Техас, Аризона зэрэг цагаач иргэд олноор суурьшдаг мужууд шинээр нэмж ирэгсдийг засаг захиргааны төв Вашингтон ДС юм уу, Нью Йорк, Чикаго зэрэг цагаачлалын талаар нээлттэй бодлого барихыг шаарддаг мужууд руу илгээж байгаа гэнэ.

Энэ зөрчилдөөн даамжирсаар шүүхдэх хэмжээнд очих магадлалтай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-09-16 14:45

Үнэхээр зөв шийджээ. Хүний эрх гэдгийг гажуудуулв#### өөрийн орны хүмүүсийн эрхэнд х####даж байгаа ш дээ. Хүний эрхийн түгээмэл тунхагл####д: хүн амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж заажээ. Тэгвэл би Америкт амьдармаар байна. Миний эрхийг зөрчөөд байгаа юм биш үү. Энэ бол хоосон үг ш дээ. Манай үндсэн хуулинд ч ийм за####т бий. Ингээд бүгд УБ таа шавж, амьдр#### там болоод эхэлжээ. Гамшиг!

эмээ
эмээ
2022-09-16 16:23
Reply to  Иргэн

Яг үнэн, Ардчиллын тухай хүний эрхийн тухай өгүүлбэр бүр эргээд зөрчил байх юм

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x