СПОРТ

"Белград 2022": Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт

“Белград 2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, 70, 79, 86, 125 кг-ын жингийн торгуулийн болон медалийн төлөө барилдаануудаар үргэлжилнэ. Өнөөдөр манай бөхчүүдийн оноолтыг хүргэж байна.

МАНАЙ БӨХЧҮҮДИЙН ОНООЛТ

57 кг: ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлд Канадын бөх Дарт Капеллантай барилдахаар болжээ. Ялбал Киргизстаны Бекболот Мырзаназар Уулу, Туркийн Мухаммет Каравус нарын ялсантай барилдана.

74 кг: ОУХМ Олонбаярын Сүлдхүү эхлээд Мавритиусын Жан Давид Сте Маритай таарсан. Ялбал Киргизстаны Исламбек Орозбеков, 2018, 2019, 2021 оны дэлхийн аварга, “Токио 2020” олимпийн хүрэл медальт Кайл Дэйктэй барилдана.

92 кг: ОУХМ Ганбаатарын Ганхуяг тэгшитгэлд Канадын Ричард Дечалеттэй барилдаж, ялбал Болгарын Ахмед Батаевтай шөвгийн наймд үлдэхийн төлөө дэвжээнд гарна.

ДАГАХ БОЛОН ТОРГУУЛИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНУУД

79 кг: Алтанзулын Дөлгөөн Румыний Якуб Шихжамаловтой торгуулийн тойрогт барилдана. Ялбал Узбекистаны Бекжод Абдурахмановтой тулна. Ялбал Украины Васил Михайловтой хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

125 кг: ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Туркийн бөх, олимп, дэлхийн аварга Таха Ахгультэй алтан медалийн төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-09-16 14:15

З�##�уучууддаа амжилт хүсье, манайхан бүгд ялна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button