ДЭЛХИЙ

Тажикистан, Киргизстаны хилчид байлдаж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Киргизстан, Тажикистаны хил дээр хоёр улсын хилчид буудалцсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ мөргөлдөөн илүү өргөн хүрээтэйгээр дахин эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэллээ.

"Хоёр улс хилээ тогтооход Киргизстаны мэдэлд очсон хэсгүүдээ Тажикистан улс эргүүлж авахаар санаархлаа" гэсэн тайлбарыг Киргизстаны эрх баригчид хийж байгаа бөгөөд хил орчмын бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хил дээрх мөргөлдөөний улмаас Киргизстаны 11 цэрэг шархдаад байгаа талаар novosti.kg цахим хуудаст мэдээлэв.

Зарим цахим сонинуудад “Хоёр улс гал зогсоох тохиролцоонд хүрсэн” гэсэн мэдээлэл гарсан ч газар дээрээ хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.

Тажикистаны талаас гаргасан хариу мэдэгдэлд “Киргизстан их буу, миномет ашиглаж Ходжаи Ало, Куммазор, Сурх, Сомониён, Кульканд зэрэг суурьшлын бүс рүү халдсан. Иргэд орон гэрээ орхин дүрвэж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-09-16 20:13

ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН

Зочин
Зочин
2022-09-17 08:35

Орос Путлерийн хар�##�ган, дайнч, КГБ-чин бодлогын харгайнаас болоод өнөөдөр "буу барьсан хүн болгон дайн өдөөдөг" болчлоо ! Юутай харам с�##�тай вэ ?!

Хариулт
Хариулт
2022-09-17 09:37
Reply to  Зочин

Чи мэдэн дэмийр

Холбоотой мэдээ

Back to top button