ДЭЛХИЙ

ШХАБ: Беларусийг жинхэнэ гишүүн болгох үйл явцыг эхлүүлэв

ШХАБ-ын гишүүд цомхон бүрэлдэхүүнээр хуралдаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг хурлаас Беларусийг ажиглагч гишүүнээс жинхэнэ гишүүн болгох үйл явцыг эхлүүлэх шийд гаргажээ.

Байгууллагыг даргалагч Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев энэ талаар мэдэгдлээ. ШХАБ энэ удаагийн чуулганаараа Ирантай жинхэнэ гишүүн болгох санамж бичиг байгуулж, Египет, Катар улсад хамтрагч улсын статус олгоод байна.

Тус байгууллага нь 2001 онд байгуулагдсан, одоогийн байдлаар ОХУ, Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргизстан, Тажикистан, Пакистан, Узбекистан гэсэн найман гишүүнтэй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button