ДЭЛХИЙ
АНУ-ын баячууд нэг өдрийн дотор 93 тэрбумаар ядуурав

АНУ-ын хөрөнгийн биржүүдийн индекс өчигдөр огцом унаж, үнэлгээ нь огцом буурчээ. Үүнтэй холбоотойгоор Жефф Безос, Илон Маск зэрэг тус улсын баячуудын хөрөнгийн үнэлгээ нэг өдрийн дотор 93 тэрбум ам.доллараар дундарсан байна. “Блүүмберг” агентлаг энэ талаар мэдээллээ.
Агентлагийн тооцоолсноор, “Amazon”-ы Жефф Безосын хөрөнгө 9.8 тэрбум, “Tesla”-г үндэслэгч Илон Маскийн хөрөнгө 8,4 тэрбумаар тус, тус буурсан аж. “Meta”-гийн Марк Цукербергийнх нэг хоногт 5,6 тэрбумаар буурсан бол “Google”-ийг үндэслэгч Ларри Пейж, Сергей Брин нарынх нийлээд 10 гаруй тэрбумаар дундарсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.