СПОРТ

М.Лхагвагэрэл ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

“Белград 2022” бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 74, 92 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ, 70, 79, 86, 125 кг-ын жингийн торгуулийн болон медалийн төлөө барилдаанууд өчигдөр болж, 125 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Манай бөх энэ жингийн толгой бөх Гено Петриашвилийг хагас шигшээд хожсон ч аваргын төлөө Туркийн бөх, олимп дэлхийн аварга Таха Акгульд 2:6 оноогоор ялагдав

МАНАЙ БӨХЧҮҮД ХЭРХЭН БАРИЛДАВ

57 кг: ОУХМ Занданбудын Занабазар тэгшитгэлд Канадын бөх Дарт Капелланыг 5-1, Туркийн Мухаммет Каравусыг цэвэр /манай бөх 8:4-өөр хожиж явсан/ нарыг ялаад АНУ-ын бөх, ноднингийн дэлхийн аварга Томас Гилманд 1-5 оноогоор хожигдов. Томас дараа нь БНХАУ-ын Ванхао Жоуг ялж финалдсан тул манай бөх өнөөдөр дагаж, Австралийн Георгий Окороковтой барилдахаар болоод байна. Ялбал Хятадтай хүрлийн төлөө. Томас Гилман австрали бөхийг 11-0, нанхиад бөхийг 8-2 оноогоор ялсан гэхээр манай бөхөд медаль хүртэх сайхан боломж гарч ирж байна.  

74 кг: ОУХМ Олонбаярын Сүлдхүү эхлээд Мавритиусын Жан Давид Сте Мариг 10:0 оноогоор цэвэр ялаад 2018, 2019, 2021 оны дэлхийн аварга, “Токио 2020” олимпийн хүрэл медальт Кайл Дэйкэд 2:12 оноогоор хожигдсон. Кайл аварга цаашаа Энэтхэг, Ираныг ялж финалдсан тул манай бөх дээрх хоёр бөхтай дагах барилдаан хийнэ.

92 кг: ОУХМ Ганбаатарын Ганхуяг тэгшитгэлд Канадын Ричард Дечалеттэй барилдаж, 11:0-ээр ялаад Болгарын Ахмед Батаевтай шөвгийн наймд үлдэхийн төлөө дэвжээнд гарч 4:5 оноогоор харамсалтай ялагдсан. Болгар бөх дараагийн даваанд Ираны бөхөд 2:7-гоор хожигдсон тул манай бөх тэмцээнээ дуусгалаа.

ДАГАХ БОЛОН ТОРГУУЛИЙН ТОЙРГИЙН БАРИЛДААНУУД

79 кг: Алтанзулын Дөлгөөн Румыний Якуб Шихжамаловтой торгуулийн тойрогт барилдаж, 7:9 оноогоор хожигдлоо.

125 кг: ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Туркийн бөх, олимп, дэлхийн аварга Таха Ахгультэй алтан медалийн төлөө барилдаж 2:6 оноогоор хожигдож, өнгөрсөн жилийн хүрлээ энэ жилийн мөнгө болгож чанаржууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин
Маш зөв сэдэв монголчуудад нойлын аЗочин

Баяр хүргэё

Холбоотой мэдээ

Back to top button