ДЭЛХИЙ

“China telecom”-ын түймэрт амиа алдсан хүн одоогоор байхгүй

БНХАУ-ын Чанша хотод орших “China telecom” компанийн 42 давхар барилгад гал гарсан талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. 10 дугаар давхраас эхэлсэн гал 20 минутын дотор дээд давхруудад бүрэн халдаж шатсан гэж тухайн үед хэвлэлүүд онцолж байсан.

Тэгвэл аз болоход энэ аймшигтай түймрээр хүний амь нас үрэгдсэн тохиолдол одоогоор гараагүй байна.

Албаны эх сурвалжууд өнөө өглөө “Галыг цагийн дотор бүрэн унтраасан. Гэхдээ барилга дотор утаатай байсан учраас эрэн хайх ажиллагаа явуулахад бага зэрэг хүндрэл учирч байгаа. Одоогийн байдлаар хүн нас барсан тохиолдол гараагүй байна” гэх мэдээллийг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button