ДЭЛХИЙ

Ши Жиньпинийг урьж, В.Путиныг үлдээв: Хатан хааны оршуулгад уригдсан, уригдаагүй удирдагчид

Өнөөдрийн гол үйл явдал болох Их Британийн хатан хаан Елизавета II-ын оршуулгад дэлхийн 100 орчим улс орны төрийн тэргүүн, удирдагчид оролцох төлөвтэй байгаа билээ. Тэр дундаа хаант засаглалтай улсуудаас хаад, хатад нь хүрэлцэн очиж буй. Eguur.mn ёслолд уригдсан болон уригдаагүй нэр алдартай удирдагчдыг танилцуулж байна.

УРИГДСАН, ОЧНО

Европын хаад, хатад: Европын улсуудын хааны гэр бүлүүд хоорондоо хамаатан саднууд байх нь олонтаа. Тиймээс дээрх улсуудаас хамгийн өндөр хэргэм зэрэгтнээ Лондон руу илгээж буй. Бельгийн хаан Филипп, хатан Матильда, Нидерландын хаан Виллем-Александр хатан Максима, хатан эх Беатриксын хамт, Испанийн хаан Филипп хатан Летисиятайгаа Лондонд очно.

Түүнчлэн Норвеги, Дани, Швед, Монакогийн хааны гэр бүл урилга хүлээн авч, оролцохоо илэрхийлжээ.

Хамтын нөхөрлөлийн орнуудын удирдагчид: Хатан хаан Елизавета II төрийн тэргүүн нь гэж тооцогддог 14 улс бий. Тэдгээр улсаас бүгдээс нь Ерөнхий сайд, Амбан захирагч, Дээд комиссар /Их Британид ингэж нэрлэдэг аж/ Лондонд очно.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн

Бусад улсын удирдагчид: Ирландын Ерөнхий сайд Михол Мартин, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар Лондонд очно.

Японы Эзэн хаан Нарухито, БНСУ, Турк, Франц, АНУ-ын Ерөнхийлөгч нар оролцоно. БНХАУ-ын Ши Жиньпинийг мөн урьжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Британид очоод байгаа билээ.

УРИГДААГҮЙ, ОЧИХГҮЙ

ОХУ-ын В.Путин, Беларусийн Александр Лукашенко, Сирийн Башар Асад, Венесуэлийн Николас Мадуро нарын Ерөнхийлөгчид, Афганистан, Мьянма улсаас оршуулгад хүн оролцохгүй. БНАСАУ, Никарагуад урилга илгээсэн ч удирдагчдын төвшинд биш, ЭСЯ-наас нь урьжээ. Саудын Арабаас урьсан ч угсаа залгамжлагч хан хүү оролцохгүй гэнэ. Британийн Гадаад харилцааны яамны мэдэлснээр, сонголтыг Саудын Араб хийсэн гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tojig
Tojig
2022-09-19 11:03

Manai erguu piz daa urilgagui chaaj ochs9n bh ahha

Зочин
Зочин
2022-09-19 12:26
Reply to  Tojig

Чамайг бодвол монголдоо л хаан даа.

ҮНЭН
ҮНЭН
2022-09-19 12:58

ПУТИН БОЛ УДИРДАГЧ БИШ ТЭР КГБ-ИЙН АЛУУРЧИН, ДАЙНЫ ГЭМТ ХЭРЭГТЭН ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button