СПОРТ

“Монголын олимп”-ийг БЗД, Чингэлтэй, Хэнтий аймаг тэргүүллээ

“Монголын олимп” гэгддэг Бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн спортын 26 төрлөөр явагдаж, өчигдөр (9.18) өндөрлөлөө.

Дөрвөн жилд нэг удаа болдог МБАТС-ад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл) хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Чингэлтэй дүүрэг 57 медаль (25 алт, 13 мөнгө, 19 хүрэл), гуравдугаар байрт Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) авсанаар эхний гурван байрт оржээ.

Аймаг, дүүргээр нь дүгнэвэл, аймгуудаас Хэнтий аймаг түүхэндээ анх удаа тэргүүлсэн бол дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алтан медальтайгаар хол тасархай түрүүллээ.

Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм. Тус наадмын хаалтын ёслол өнөөдөр Спортын төв ордонд 16:00 цагт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button