Оросуудын Украинд үйлдсэн хэргийг мөрдөн шалгахыг уриаллаа

Европын холбоог даргалж буй Чех улс Олон улсын шүүх хурал зохион байгуулж, Украины зүүн мужуудыг эзлэн түрэмгийлэх үедээ оросууд дайны гэмт хэрэг үйлдсэн эсэхийг мөрдөн шалгахыг уриалжээ. Украины арми Изюм, Харьков хотуудыг буцааж авсны дараа оросууд дээрх хотуудыг эзэлж авах үедээ болон хянаж байх хугацаандаа үйлдсэн гэмт хэргийн баримтууд цугларч байгаа аж. Тодруулбал, энгийн номхон иргэдийг олноор нь хөнөөсөн нөхцөл байдал тогтоогджээ.
“21 дүгээр зуунд энгийн номхон иргэд рүү ингэж халдана гэдэг байж болшгүй хэрэг. Бид дайны гэмт хэтэгтнүүдийг нэгийг ч үлдээхгүй олж шийтгэх ёстой” гэж Чехийн Гадаад харилцааны сайд Ян Липавский хэлсэн байна.
Дэлхийн Хоёрдугаар дайны үед Нацист Германы удирдагчдыг Нюрнбергийн шүүх хурал зохион байгуулж шүүж байсан. Үүнтэй төстэй хурал зохион байгуулах санаачилгыг Британийн Ерөнхий сайд асан Жон Мейжор, Гордон Браун тэргүүтэй улстөрч, хуульчид өмнө нь гаргаж байсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ОРОСУУД ФАШИСТУУДААС ДОР ЯРГАЧИН АЛУУРЧИД БОЛОХЫГ БИД МОНГОЛД ҮЙЛДСЭН ЯЛТ ХЭРГЭЭС НЬ МАШ САЙН МЭДЭХ БИЛЭЭ
Хохоолууд оросын т�##�д орсон иргэдийн хядчихаад Орос руу чихэж бгаам мэдэж ядах юм байхгүй.Хохоолуудыг дуусгамаар юм.