ДЭЛХИЙ

Японд хар салхины улмаас 69 хүн амиа алдаад байна

Японы баруун өмнөд эргийг нэрвэсэн “Нанмадол” далайн хар шуурганы хохирогчдын тоо 69 болж өсжээ. Энэхүү гамшгаас болж 9.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэж байгаа талаар NHK телевиз мэдээллээ. Нас барсан тохиолдлын ихэнх нь Кюшюү арал мөн Кюшюү арлын Сикоку, Ямагучи дүүрэгт бүртгэгджээ.

Миязаки мужид мөн нэг хүн тариалангийн талбайдаа машинтайгаа живж нас барсан аж. Тус мужид олон газар хөрсний нуралт болж, хүмүүс сураггүй алга болсонд тооцогдож байгаа тул амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна.

Японы цаг уурчдын тооцоолсноор, хүчтэй шуурга мягмар гарагт Хонсю арлын хойд хэсгийг дайрч өнгөрөх төлөвтэй байгаа бөгөөд дундаж хурд нь 30 м/с байх гэнэ. Өчигдөр тус улсын эрх баригчид “Нанмадол” хар шуурга нь гамшгийн дөрөвдүгээр түвшнийх тул 2.5 сая хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэж мэдэгдсэн юм.

Кюшюү арлын Изуми, Нишиномотэ, Кагошима зэрэг хотуудад нийт 68 000 хүн оршин сууж буй байршилд харин аюулын тавдугаар түвшин зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button