ДЭЛХИЙ

ОХУ: Цэрэг дайчилгааг эсэргүүцсэн иргэдэд 15 хүртэлх жилийн ял оноох хуулийн боломжтой

ОХУ-ын томоохон хотуудад цэрэг дайчилгааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна. Хүний эрхийн чиглэлээр ажилладаг “ОВД-Инфо” байгууллагын мэдээлснээр, эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаалын үеэр баривчлагдсан иргэдийн тоо 1000-аас давжээ.

Баривчлагдсан иргэдийн ихэнх нь Москва, Санкт Петербург зэрэг том хотуудад байгаа бол эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн хотуудын тоогоор Алс дорнодын мужууд тэргүүлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч хэсэгчилсэн дайчилгаа хийх зарлиг гаргасан нь нэг талаар Украинд явуулж буй байлдааны ажиллагаанд дэмжлэг үзүүлэхтэй холбоотой ч, нөгөө талаар улс орныхоо хил хязгаарыг батлан хамгаалах зорилт чухал болоод буй. Украин улс баруунаас зэвсэг техникийн асар их тусламж авсан, цаашид ч авсаар байх нь тодорхой байгаа. Саяхан болсон давшилтаараа Украины арми ОХУ-ын хилд маш ойртсон. Шууд хилллэдэг Финланд, Швед улсууд УАЦЭ-д элсэж байна. Энэ тохиолдолд цэрэг армийнхаа байнгын бие бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх, байнгын бэлтгэл сургуулилтад хамруулан чадавхжуулах нь аль ч улс орны хувьд зайлшгүй авах ёстой арга хэмжээ.

Гэвч иргэд эсэргүүцэж байгаа нь, эх орондоо хайргүйдээ биш, дайныг хүсэхгүй, одоогоор Украинаар хязгаарлагдаж байгаа цэргийн ажиллагааг дэлхийн дайн болж өргөжүүлэхгүй гэсэн үзэл бодолтой нь холбоотой гэдэг нь жагсагчдын барьсан уриа лоозонгоос нь харагдаж байгаа юм.

Москвагийн Прокурорын газрын мэдээлснээр, гудамжинд жагссан болон хуурамч мэдээлэл тараасан иргэдэд нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролцсон, үндэстний эв нэгдэл, тусгаар тогтнолд заналхийлсэн зэрэг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр 15 хүртэлх жилийн ял ногдуулах хуулийн боломж байгаа гэж мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-22 10:48

Ма.л аа боломжтой гэж ү гэсэн үг үү

Холбоотой мэдээ

Back to top button