ДЭЛХИЙ

Британид Күнзийн институтүүдийг хаах асуудал яригдаж байна

БНХАУ-тай боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний хүрээнд байгуулсан Күнзийн институтүүдийг хаах асуудал сүүлийн үед Британийн эрх баригчдын дунд идэвхтэй яригдаж байна. Тодруулбал, Британи даяар 30 салбартай, хятад хэлний сургалт, судалгаа, сурталчилгааны институтийг хааж, оронд нь Тайваниас ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага оруулж ирэх хувилбарыг авч үзэж байгаа аж. Энэ нь тус улс цаашид их дээд сургуулийн хятад хэлний боловсролоо БНХАУ-аас бус, Тайваниас авна гэсэн үг юм.

Британи улс Күнзийн институтуудыг хааж, оронд нь Тайваниас багш нар урих сонирхолтой байгаа гэх энэ мэдээллийг “Тайпей таймс” сонин нийтэлжээ. Үүнийг Британи-БНХАУ-ын харилцааны зөрчил ийм байдлаар илэрч байна гэж дүгнэж болох юм байна.

Британи улс Күнзийн академиудыг нээх төслийг БНХАУ-тай боловсролын салбарын хамтын ажиллагааны хүрээнд, иргэдийнхээ хятад хэлний боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2014 онд эхлүүлж байсан юм. Одоогийн Ерөнхий сайд Лиз Трасс тухайн үед Боловсролын сайдаар ажиллаж байсан бөгөөд төслийн ач холбогдлыг ихэд үнэлж, “Мандарын хэлний хүчирхэг бүтцийг бий болгоно” хэмээн амалж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button