“ОХУ-д зэвсэг нийлүүлсэн” гэх мэдээллийг БНАСАУ үгүйсгэлээ

Барууны хэвлэлүүдээр сүүлийн 14 хоног “сэвэгдэж” буй “ОХУ БНАСАУ-аас зэвсэг авах гэж байна, энэ нь оросууд зэвсгээ дуусч байгаагийн шинж” гэх мэдээллийг Пеньян албан ёсоор үгүйсгэлээ. Тэд мэдэгдэлдээ “ОХУ-д зэвсэг зарж байгаагүй, цаашдаа ч зарах төлөвлөгөө байхгүй” гэж онцолжээ.
Энэ мэдээлэл анх энэ сарын эхээр “The New York Times” сонинд гарч, улмаар “Хэрвээ Пеньян ийм үйлдэл хийвэл НҮБ-ын хоригийг зөрчинө” гэх зэрэг агуулгаар баяжигдан ВВС тэргүүтэй бусад мэдээллийн байгууллагаар тараагдсан юм.
Энэхүү мэдээллийг Москва тухайн үед нь үгүйсгэж, АНУ-ын ҮАБЗ-ийн дарга Жон Кирби “Нийлүүлэлт бодитойгоор хийгдсэн гэх баримт, нийлүүлэгдсэн тохиолдолд Украины дайнд ашиглагдана гэх баталгаагүй” гэж мэдэгдсэн ч “сэвэлт” намжаагүй байв.
БНАСАУ мэдэгдэлдээ дээрх мэдээллийн цаана дайсагнагч хүчний “Улс төр, цэрэг дайны ашиг сонирхол байгаа” гэсэн байна. БНАСАУ ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг албан ёсоор дэмжсэн бөгөөд хариуд нь Киев |Пеньянаас дипломат харилцаагаа цуцалсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Путин чадлаа мэдэж л бусдын нутагт шунах хэрэгтэй.Үхэхдээ үхэр буугаа гэгчээр хамгийн дарангуйлагч Ким Чен У-г царайчилдаг б.на шд.Одоо зүгээр л олон хүний амиар тоглохоосоо өмнө олон улсын шүүхэд очиж ялаа уншуул.