ДЭЛХИЙНийгмийн

Сири: Цагаачид ачсан завь хөмөрч, 100 гаруй хүн живжээ

Ливанаас дүрвэж гарсан 100 гаруй иргэдийг ачсан завь Газар дундын тэнгист, Сирийн эргийн ойролцоо живж, 34 хүн амиа алджээ. Энэ нь цогцсыг нь олж баталгаажуулсан тоо бөгөөд цаана нь живж сураггүй болсон хүмүүс байгаа тул 34-өөс нэмэгдэх нь тодорхой аж.

Амь гарсан 20 хүнийг Тартус дахь эмнэлэгт хүргэжээ. “Аль Жазира” агентлаг энэ талаар мэдээллээ. Сирийн Тээврийн яамны цахим хуудаст мэдээлснээр, завь өнгөрсөн мягмар гарагт Ливаны Минье мужаас тэнгист гарсан, 120-150 хүн сууж явсан гэнэ.

Сирийн Баамтын захиргааны захирал Самер Кубруслигийн хэлснээр, салхи шуурга ихтэй, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа ч эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Ливанд эдийн засгийн хямрал болсноос хойш иргэд нь Газар дундын тэнгисээр дамжин Европ руу гарахыг оролдох болсон юм. Тус улсад ажлын байр хомсдож, мөнгөн тэмдэгт фунтынх нь ханш 90 хувиар унажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button