Нийгэм мэдээ

"Тэг зогсолт": Дарга нар түгжрэлд дөжирвөл Итэвоны ослыг "дуудна"

Их хэмжээний цас орж, авто зам дээр халтиргаа, гулгаа үүсэх эрсдэл бий болсон баасан гарагийн үдэш өнгөрлөө. Хур тунадас ихээр ороход замын хөдөлгөөн удааширдаг, улмаар түгжирдэг. Энгийн өдрүүдэд ч түгжирч байдаг Улаанбаатарт хур тунадас орох нь бүр "тэг зогсолт" руу л хөтөлдөг.

Харин өчигдөр өдрийн 14.00 цаг орчмоос орж эхэлсэн цас шөнө хүртэл үргэлжлэв. Хунгарлан орох цас явган хүмүүст халтирах, машинтай хүмүүст давхар түгжрэх хүндрэл бий болгосон. Гэхдээ мэдээж буруу цасанд байхгүй. Албан тушаалтнуудад бий.

Хэллоиуиний баяраар Итэвоны осол цагдаа нарын харилцаа, хандлагаас болсон гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Дуудлагуудыг харахад, "Энд олон хүн бөөгнөрөх нь, зохицуулалт хийхгүй бол эвгүй нөхцөл байдал үүсэх нь" гэж иргэд олноор мэдээлсэн байдаг. Гэвч цагдаа нар хөдлөөгүй бөгөөд эцэстээ хүн хүндээ шахагдаж, дарагдаж нас барахуйц аюултай нөхцөл бий болсон.

Олон хүний бөөгнөрөл бий болох нь эцэстээ удирдаж, залахад амаргүй үр дагавруудыг дагуулдаг. Харин ийм хэмжээний цас ороход, дээрээс нь баасан гарагийн орой тул түгжрэл "тэг зогсолт"-ын хэмжээнд очно гэдгийг түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нараас эхлээд доод шатны албан тушаалтнууд тооцох ёстой байв. Гэвчиг тусгай машинаар хамгаалуулаад, урсгал сөрж явсан албаны "тэрэг" иргэдийн паппарацид өртсөн нь эрхгүй хариуцлага нэхмээр.

15.30 цагт Хүнсний 4 орчмоос хөдөлсөн автомашин 20.00 гэхэд Зайсанд очоогүй байлаа. Сүүлдээ "Naadam Centre"-ийн дэргэд машинаа орхиод, цааш алхсан ба ингэхэд "тэг зогссон" машинуудын дэргэдүүр л алхаж байв.

Энэ дунд өлссөн, бие засмаар болсон хүмүүс, яарсан, сандарсан олон нийт чухам яаж их цасан дунд ажлаа амжуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Өчигдөр оройноос олон олон сонин түүх сонсогдоно биз ээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-19 11:11

Iim ued yg jigdhen adil tegsh zamaaraa zorchimoor bn shvv darga naraa ni bid nar ch hun shvv

Зочин
Зочин
2022-11-19 11:12

Манайхан тэгээд дарга сайд гэхээр л ард иргэдээсээ бүхнээс дээгүүр байх ёстой юм шиг байхаа болих хэрэгтэй

Зочин
Зочин
2022-11-19 11:13

ugni bugd l gerluugee yarch bga ynz buriin berhsheel tohioldoj bga shdee ene ued yg l shudarga zamaaraa zorchij ngnee hundelh heregtei

зочин
зочин
2022-11-19 11:22

Түгжрэлийг бууруулахгүй т�##�аар асууд�##� Хариуцсан сайд Сүхбаатар, хотын даргша Сумъяабазар нарыг огцруулая.
Өчигдөрх орой ард түмнийг түгжрэлд ород 5-6 цаг зам дээр даарч хөлдөж байхад эдгээр сайд дарга зуга�##�ж амраж унтаж байна
420 тэрбум төгрөг яасан бэ

Зочин
Зочин
2022-11-19 11:32

Яармагынхан яасан бол өрөвдмөөр гарууд шүү байнга түгжирнэ байнга гонгиноно. Хурдхан зараад наснаасаа �######�сан нь дээр шүү яармагынхаан

Хүн чанар хэцүү үед илэрдэг
Хүн чанар хэцүү үед илэрдэг
2022-11-19 11:46

Хотын дарга Сумъяабазарын хариуцдагагүй байдлыг хотыг их түгжрэлд оруулсан. Түүүний чадвар гологдож бна. Гадны их хотын дэргэд манай хот өчүүхэн шүү дээ. Ажлаа хийж чадахгүй бол өөрөө огцрох хэрэгтэй. Яагаад зуур�##�даад бдаг юм бэ? Хотын төсвийн мөнгөнөөс шомбодох сэтгэхүЙтэй бүлэглэл УИХ болон хотын захиргааны заримд байх магадл�##�тай. Хаана бна тэр хариуцлага? Хотын бидэнд хариуцлага нэхэх эрхтэй. УИХ хур�##�, хотод дэвшсэн юмнууд нь юу ч хийдэггүй, төсвөөс саадаг луйварчид болж. Бэлэглэж өгсөн циркийг хүртэл шун�##�тай луйварчид гэр бүлээрээ цус�##�ж доромжилж байхад засаг төр нь дуугарч чаддаггүй арчаагүй нийгэмийг бий болгож байгаа нь чадваргүй хүмүүсийг төрд оруулж улам бүр доройтуулж бна. Улсын төсөв, хөрөнгийг сүйтгэсэн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй...

Зочин
Зочин
2022-11-19 12:18

SUKHBAATAR said haachsan beeeeee

Зоч
Зоч
2022-11-19 13:32

Газрын наймаачдын уршгаар замбраагүй боссон Энэ жижиг тосгны зохион бгууллт гэгчийг үл ойшоодог зэрлэг нүүдэлчид дур дураараа загнасан утаат хонхорт зуны жорлонгийн өт адил юм болж.

Зочин
Зочин
2022-11-19 21:23

Яармагынхан л түгжрээ биз. Яаж бодохоороо тэнд байр авдаг бна аа арчаагүй юм аа

Зочин
Зочин
2022-11-20 00:09

Түгжрэлийн сайд маань хаана байсан болоо.

харамсалтай
харамсалтай
2022-11-20 07:42

Гермэсээс найрамд�##� 15.40 өөс 20.10 гэртээ очсон.Нэгдүгээр хороололын шулуун замд их удлаа. Зохицуул�##�т байхгүй.

Зочин
Зочин
2022-11-20 20:50

БЫСДА БИ Л ЛАВ ӨМДӨНДӨӨ БААЖ ШЭЭСЭН СУМЬЯАБАЗАР ТҮГЖРЭЛ ХАРИУЦСАН САЙД СҮХБААТАР ТА ХОЁР УГААЛГЫН ЗАРДАЛ ДААГААРАЙ. МИНИЙ ТАКСИНД ЯВСАН ХОЁР ХОС ҮНСЭЛДЭЖ БАЙСНАА АВАЛЦАЖ ГАРСАН ЯАЖ Ч ЧАДДАГҮЙ ЮМ БИЛЭЭ БИ БОЛ ИХ ХОХИРСООН ТЭР ХОЁР ТУХТАЙХАН АВАЛЦАЖ ДУУСААД АХ ХҮҮ НОЙТОН САЛЬФИТКАА ГЭЭД АВААД ЮМАА ЦЭВЭРЛЭЭД ШУУД ЦОНХООР ШИДСЭНЭЭ БУУГААД ЯВЦАН МӨНГӨӨ Ч ӨГӨӨГҮЙ БИ ҮЛДЭЭСЭН БУРГЕРИЙГ НЬ ИДЭЭД КОФЕГИЙ НЬ УУТАЛ ГЭДЭС МУШГИРАЛДААД ТЭСЭХЭЭ БОЛИОД ӨМДӨНДӨӨ АВАХАД ХҮРСЭН БИ ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА.

Зочин
Зочин
2022-11-21 20:14

чулуун овооноос драгон хүртэл явахад бүтэн 3 цаг явж бн.Орой болгон ажлаа тараад зам дээр 3 цаг явна гэдэг хайран цаг хугацаа .

Бат
Бат
2022-11-22 10:32

Яармагын түгжирэл чинь зайсангын баячууд хувийн дунд сургуульд хүүхдүүдээ зөөгөөд л үүсээд байгаа юм шүү дээ өөрсдөө түжирэлээ үүсгэчхээд дарга гар луу чихэхээ болиоо та нараас болоод жирийн ардуудын эрхийг зөрчиж машинуудыг зогоож хурааж хориглох шийдвэр гаргах ёстой юм уу

Холбоотой мэдээ

Back to top button