Гадаад мэдээДЭЛХИЙ

Жилд нэг сая нярай агаарын бохирдлоос болж эндэж байна

АНУ болон Хятадын эрдэмтэд агаарын бохирдлын улмаас дэлхий даяар олон хүүхэд амь насаа алдаж буй талаар тооцооллоо. "Nature" сэтгүүлд Хятад болон АНУ-ын эрдэмтдийн баг судалгааны дүнгээ нийтэлсэн бөгөөд жилд нэг орчим сая хүүхэд амьгүй төрж байгаа талаар дурдсан байна.

Судалгааны багийнхан 1998-2016 оны хооронд бага болон дунд орлоготой 54 улсыг бүртгэж авжээ. Улмаар 45 мянган төрөлтийн мэдээллийг судалсан байна.

Дээрх улс оронд 1000 амьд төрөлт бүрд 10-30 амьгүй төрөлт ногдсон байна. Харин Их Британи, АНУ-д тус бүр гурван амьгүй төрөлтийг бүртгэдэг ажээ.

Энэхүү судалгаагаар РМ2.5 тоосонцрын агууламж, ургийн эндэгдэл хоорон дахь холбоог судалсан байна. Уг тоосонцор нь хатуу түлш шатаах явцад дэгддэг билээ. Судалгаагаар тоосонцор эхийн уушгинаас урагт хэрхэн дамждагийг тогтоосон байна.

Хятад болон АНУ-ын эрдэмтэд РМ2.5 тоосонцор эхэст нэвтэрснээр урагт эхээс очих хүчилтөрөгчийг хаадаг байх магадлалтай гэжээ. Судалгаанд оролцсон эхчүүдийн амьдарч буй орчинд РМ2.5 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын зөвлөмжид тусгасан зөвшөөрөгдөх агуулгын хэмжээнээс давж байсан аж.

Бээжингийн их сургуулийн судлаач Тао Юэ "РМ2.5 тоосонцрын агууламжийн хэмжээг бууруулснаар амьгүй төрөлтийг бууруулах боломжтой" гэсэн байна. ДЭМБ-аас РМ2.5 тоосонцрын зөвшөөрөгдөх агууламжийн дундаж хэмжээг 5мкг-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн үздэг билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2022-12-02 08:24

ХӨДӨӨНИЙХНИЙГ ХОТ РУУ БҮҮ ОРУУЛ

Зочин
Зочин
2022-12-02 09:53

Uneheer haramsaltai bna

Зочин
Зочин
2022-12-02 10:07

Эсвэл хятад шиг хүн амынхаа тоог барих гээд хүн амаа өсгөхгүй тулд утаагаа багасгах арга хэмжээ авдаггүй юмуу

Зочин
Зочин
2022-12-02 10:46

Утаагүй улаанбаатар болох нь хэн бүхний мөрөөдөл болж байна дөө. Хөөрхий үрс минь тархи муутангуудаас болж үрэгдэх ёсгүй юм шүү

Зочин
Зочин
2022-12-02 11:15

Yana daaa ymar ng shiideld hurch sanaachlagatai ajilmaaar bn shvv

Холбоотой мэдээ

Back to top button