Гадаад мэдээДЭЛХИЙ

Катар улс 2036 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах магадлалтай ажээ

Зуны олимпын наадмыг 2036 онд Катарын Дохад зохиож магадгүй гэх шуум гарчээ. Гэсэн хэдий ч Олон улсын олимпын хорооноос 2036 оны зуны олимпыг хаана зохион байгуулах талаар мэдээлэл гаргаагүй юм.

Катарт зохиож буй хөлбөмбөгийн ДАШТ тэмцээнд зориулж тус улс агааржуулалтын дэвшилтэт системийг ашигласан билээ. Цөлийн зуны халууныг багасгахад туслалцаа үзүүлж буй энэхүү дэвшилтэт технологи нь Катар улсад зуны олимпыг зохиох эрхийг авахад давуу байдлыг үүсгэх магадлалтай хэмээн үзэж буй.

Цөлийн зуны халууны улмаас 2016 болон 2020 оны олипын наадмуудыг Рио-де-Жанейро болон Токио хотод зохион байгуулсан юм. Тиймээс энэ удаагийн ДАШТ-д хангалттай хүчин чармайлт гаргасан Катар улсад олимпын наадмыг зохиох эрх очиж болзошгүй байгаа ажээ.

Ирэх олимпын наадмууд Парис, Лос-Анжелес болон Брисбэндэд зохиогдох төлөвтэй байгаа юм. Хэрэв Олон улсын олимпын хороо тив сэлгэхээр болвол Катар улсаас ирүүлсэн саналыг зөвшөөрөх юм.

Одоогийн байдлаар 2036 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ Өмнөд Солонгос, Индонези болон Энэтхэг улсууд илгээжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button