Гадаад мэдээ

БНХАУ-ын анхны эмэгтэй сансрын нисгэгч эх дэлхийдээ ирлээ

Тойрог зам дахь БНХАУ-ын сансрын станцад зургаан сар ажилласан Хятадын гурван сансрын нисгэгч эх дэлхийдээ эргэн иржээ. “Шэньжоу-14” сансрын хөлөг станцаас салснаасаа есөн цагийн дараа буюу орон нутгийн цагаар ням гарагийн 20:09 цагт Өвөр Монголын тал нутагт амжилттай газардсан байна.

 “Тiangong” сансрын станцийг тойрог замд угсарч дуусах сүүлийн шатны ажиллагааг 11-р эхээр амжилттай гүйцэтгэсэн сансрын нисгэгчид энэ оны зургаадугаар сарын 5-нд эх дэлхийгээс хөөрсөн юм. Жингүйдэлд удаан хугацаагаар байсан багийн ахлагч Чень Донг, сансрын нисгэгч Луй Ян, Кай Сюйжэ нарын биеийн байдал сайн байгаа аж. Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч болсон Лю Ян тойрог замд мартагдашгүй гайхалтай дурсамж бүтээж, эх дэлхийдээ эргэн ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сансрын нисгэгчид хагас жилийн хугацаанд ажиллахдаа задгай сансарт гурван удаа гарч, шинжлэх ухааны илтгэл тавьж, “Мэнтян” туршилтын бүхээгийг 11-р сарын 3-ны өдөр сансрын станцад байршлыг нь амжилттай шилжүүлсэн юм. Ингэснээр Хятадын сансрын станц “Т” хэлбэрээр байршсан.


М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 13:28

Зоригтой мундаг юмаа. Баяр хүргэе

Зочин
Зочин
2022-12-06 13:28

Чи чадлаа шдээ амжилт

Зочин
Зочин
2022-12-06 13:29

bayar hurgey

Холбоотой мэдээ

Back to top button