Ярилцлага

Б.Батгэрэл: Багш нарын ёс зүй уурхайн ажилчдынхаас доогуур үнэлэгдсэн

-“Монголын хүний нөөцийн аудиторуудын холбоо” хэд, хэдэн салбаруудад хөдөлмөрийн ёс зүйн үнэлгээ хийсэн гэж сонслоо. Үр дүн нь сонин байна, эндээс ярилцлагаа эхэлье.

-Хүний нөөц гэдэг бол зөвхөн албан байгууллагын ажилчдыг хэлдэг биш, “Human Capital” буюу хүн баялаг хэмээх өргөн ойлголтын хүрээнд яригддаг зүйл юм. Өнөөдөр Монгол улсын төрийн гурван өндөрлөг ч Монгол улсын хүний нөөц, биднийг ярилцаж байх хооронд шинээр төрж байгаа хүүхдүүд ч Монгол улсын хүний нөөц баялаг юм. Энэ утгаараа тухайн хүн нас, хүйс үл хамааран хөдөлмөрийн харилцаанд өөрийгөө зөв таниж олоод хүссэн мэргэжлээрээ тууштай, сэтгэл хангалуун  ажиллах нь амжилт авчирдаг.

Тухайн улсын хөгжил чадварлаг хүний нөөцөөс шууд хамаардаг учраас Монгол улсын язгуур мөн чанар, монгол хүний онцлогийн талаар өнгөрсөн хэдэн жилийн турш судалгаа хийн жилийн өмнөөс хэд хэдэн салбарт үндсэн суурь чадваруудаар үнэлгээг хийж эхлээд байгаа. Үүний нэг нь хөдөлмөрийн ёс суртахууны үнэлгээ байлаа. 

Франц хүн байна уу, Хятад хүн байна уу хамаагүй, хөдөлмөр эрхлэхэд “суурь 10 чадвар байх ёстой” гэсэн хөгжсөн орнуудад баримталдаг ур чадварын стандарт байдаг. Энэхүү стандартыг бид Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ бид гадны зүйлийг шууд хуулбарлахгүй Монгол хөрсөнд буулгахаар боловсруулж байна. Учир нь бидэнд монгол хүний язгуур мөн чанар, ялгагдах онцлог гэж зүйл бий. 

Дээрх стандартын дагуу хийгдсэн судалгааны хариу нь 1-100 онооны хооронд дүгнэгддэг. Одоогоор Монголд хийгдсэн үнэлгээ дөнгөж эхэлж байгаа учраас энэ салбар нь илүү эсвэл тэр салбар ёс зүйн доголдолтой байна гэж ярих нь арай эрт юм. Үнэлгээ хийсэн бүх салбарын хүрээнд, нийтээрээ 100 байхаас 38 онооноос дээш гараагүй байна. 

Үүнээс харахад Монгол улс маань хүн бүр өдөр болгон бухимдан ярьдагчлан ёс суртахууны хоосролд орж, хүндээр өвчилсөн нь тодорхой байгаа юм. Үнэлгээ бол оношилгоо юм. Монголын нийгэм, хүмүүсийн ёс суртахуун ханиад туссан уу, хавдар туссан уу гэдгээ эхлээд оношлон тодорхойлох нь юу юунаас илүү чухал. Яагаад бид ийм юм бэ гэж дор дорноо бухимдан суух бус ямар асуудал тулгараад байгаагаа эхэлж зоригтой оношлон тогтоогоод түүнд таарсан гарц гаргалгааг буюу эмчилгээг  хамтдаа эрэлхийлэх нь Та бидний хийх ёстой зүйл.

-NCS гэдэг стандартын тухай илүү дэлгэрүүлж ярилцах хэрэгтэй болов уу. Одоогийн байдлаар гурван салбарт үнэлгээ хийсэн гэж ойлгосон?

-Нэр томьёоны хувьд National Competence Standard гэсэн үгний товчлол бөгөөд бид Үндэсний суурь чадварын стандарт гэж орчуулж байна. Солонгос, Япон, Австрали улсуудад яг энэ нэршлээр нь мөрддөг. Харин Англид NOS буюу National Occupational Standard, Америкад NSS буюу National Skills Standard гэсэн нэр томъёогоор мөрдөж байна. Ажилд ороход хувь хүний хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлдэг, босго оноог тогтоодог шалгалт юм. Харьцуулж хэлбэл гадаадын дээд сургуульд ороход хэлний босго оноогоо үнэлүүлдэг IELTS, TOEFL-ийн шалгалт гэж ойлгож болно.

Стандартын хүрээнд 10 чадварыг тодорхойлдог. Үүнээс бид эхний ээлжинд өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвар, бусадтай харилцах чадвар, хөдөлмөрийн ёс суртахуун гэсэн гурван чадварыг нь сонгож авч үнэлгээ хийгээд байна гэсэн үг.

-Ямар  салбарт үнэлгээ хийсэн бэ? 100 онооноос тус бүр хэрхэн үнэлэгдсэн нь сонирхолтой байна?

-Ерөнхий боловсролын багш нар, IT буюу Мэдээллийн технологийн салбар, Уул уурхайн салбарт хийсэн. Үүн дээр нэмэгдээд  хүүхэд, залуусын хүрээнд ажилласан. Нэр бүхий ЕБС-д хагас жилийн турш судалгаа явуулж, багш нарын болон сурагчдын үнэлгээг гаргаж авсан.

Харин үр дүнгийн тоон баримтыг танилцуулах боломжгүй. Дээхэн нэг хурал дээр ерөнхий боловсролын багш нарын ёс суртахууны үнэлгээ доогуур байна гэж танилцуултал над дээр багш нарын төлөөлөл ирж бүх багш нар ийм доогуур биш байгаа байх аа, салбарын нэр хүнд гэсэн. Тийм ээ, бид бүх сургуулийн, бүх багш нарт хараахан хүрч ажиллаагүй байна. Ганцхан багш нар ч биш бүх салбарт ямар ёс суртахууны доголдолтой вэ гэдгээ оношлон тогтоож түүнд нь таарсан эмчилгээ хийж байж бидний хүсээд байгаа шударга ёс бүхий нийгэмд үнэнч хөдөлмөрөөрөө чадварлаг хүн үнэлэгдэх боломжтой юм. 

Үнэлгээний нэг онцлог нь, зөвхөн удирдах эсвэл гүйцэтгэх албан тушаалтнуудад хийгддэггүй.Тэр байгууллагын харуул, үйлчлэгч нь хүртэл үнэлгээнд ордог. Ямар мэргэжилтэй вэ гэдгээс үл хамаарч, тухайн байгууллагад ажиллаж байгаа “хүн” л учраас бүх түвшний ажилтнуудыг хамруулдаг гэсэн үг. Дээрх үнэлгээний үр дүнгээс  10 жилийн багш нараас уурхайн хүнд машины жолоочийн ёс зүй арай дээгүүр үнэлэгдсэн нь гайхал төрүүлэм үр дүн байсан. Үүгээрээ жолоочийн мэргэжлийг доогуур үнэлэх гэсэнгүй. Бидний ирээдүй, хойч үеийг бэлтгэх тэр багш хүн маш сайн математик заадаг байж болох ч хувь хүн талдаа ёс зүйн доголдолтой байвал энэ анхаарах ёстой асуудал. Урд өдөр нь нөхөртэйгөө муудалцсан уур бухимдлаа, маргааш нь багш ангийнхаа хүүхдүүдэд гаргах эсвэл жилийн өмнө байхаа асуудал болоод намжсан сүрьеэтэй багш хүүхдүүдэд хичээл заасан гэх жишээнүүдийг дурьдаж болох юм. 

Ирээдүйг бэлдэж байгаа, та бидний үр хүүхдүүдийг эцэг эх биднээс илүү цаг хугацааг нь хамтдаа өнгөрүүлж байгаа багш нарын ёс зүйн үнэлгээ хамгийн доогуур гарч ирсэн нь үнэн. Миний, таны үр хүүхдийг хүмүүжүүлж бас сургаж байгаа багш нарын ёс суртахууны асуудал юу юунаас чухал юм. Яагаад гэвэл хүний өөртөө итгэлтэй байх эсэх нь бага насандаа авсан сэтгэлийн шарх, таагүй дурсамжаас шууд хамаардаг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад бидний үр хүүхдүүдийн өөртөө итгэлтэй байх эсэх нь багш нарын төлөвшлөөс нөлөө авах нь ойлгомжтой юм. Гэхдээ бид судалгаагаа дөнгөж эхлүүлж байна, шууд дүгнэхэд хараахан эрт гэдгийг хүлээн зөвшөөрнө.

-Үнэлгээг ямар аргаар авдаг вэ? Ямар тактик ашигладаг талаараа хуваалцвал?

-Санхүүгийн аудиторууд байгууллагын санхүү асуудалтай юу эсвэл хэвийн үү гэдгийг тодорхойлдог шүү дээ. Харин хүний нөөцийн аудит хийхдээ “Та энэ байгууллагад ажиллахдаа хувь хүнийхээ хувьд ийм мэдлэг, чадвар, хандлага дутуу байна, ийм тийм байдлаар өөрийгөө хөгжүүлж сур” гэсэн зөвлөн чиглүүлэх дүгнэлтийг хийдэг гэж хялбараар ойлгож болно. Ийм учраас судалгааны арга барил маань их сонирхолтой. Тухайн албан байгууллагад үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийдэг. Ингэхдээ болж буй сайн, муу бүх кейсүүдийг тэмдэглэж, дүн шинжилгээ хийдэг. Тэдгээрийгээ боловсруулаад нийт асуулгандаа оруулж өгдөг гэж ойлгож болно. Гол нь тэр байгууллага, салбар, бүр цаашлаад Монгол хүний мөрдөх ёстой зан чанар, үнэ цэнийг нэгтгэн ажлын байран дээр болно эсвэл болохгүй гэсэн дэг журмыг ягштал үйлдэлд нь хоногшуулдаг арга юм. Мэдээж эхлээд үнэлгээгээр өвчилсөн хэсгийг олж тогтоосны дараа шаардлагатай агуулгыг сургалтаар зааж сургаад дахин үнэлгээ хийж сайжирсныг тогтоодог тогтмол үйл явц юм.

-Цаашид уг үнэлгээг хийх салбар, хүрээгээ тэлнэ гэж харлаа?

-Яг одоогоор Төрийн албаны зөвлөлд зөвлөхөөр ажиллаж төрийн байгууллагад хүний нөөцийн аудит хийх журам болон аргачлалыг боловсруулах шатандаа явж байна. Энэхүү арга аргачлалаар 195 мянган төрийн албан хаагчид ажилладаг Төрийн Албанд хүний нөөцийн аудит хийх юм. ХНХЯамны дэргэдэх Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Үнэлгээний Төвийн зөвлөхөөр бас ажиллаж байгаа. Мэргэжлийн боловсролын салбарт суурь чадварын буюу бидний ярьж сурснаар ур чадвар, харилцаа хандлага, ёс суртахууны үнэлэмжийн шалгуурыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Токио-2020 олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдын сэтгэлзүйн багт ажиллаж байна. 

Алс хэтийн зорилгын хүрээндээ бид боловсролын салбарт илүү анхаарна. Орчин цагт их дээд сургууль л төгссөн хүн эсвэл магистр, докторын зэрэгтэй хүнийг төлөвшсөн, боловсорсон гэж үзэх нь нэг талыг барьсан үзэл баримтлал гэж эрдэмтэд онцолдог болсон. Хүн энэ нийгэмд хэдэн дээд сургууль төгссөнөөрөө бус хэр их хүн байснаараа, ажил мэргэжилдээ үнэнч, тууштай, сэтгэлтэй хандаснаараа үнэлэгддэг болсон цаг. Сэтгэлийн боловсролыг хамгийн дээд боловсролд тооцдог. Манай Монголын нийгэмд хүн бүхний бухимдаж байдаг хүний мөс чанар, ёс суртахуун, чадвар чадамжийг юу гэж тодорхойлоод, яаж хэмжиж үнэлээд, дүгнэх вэ гэсэн асуултанд хариулах гарц, шийдлийг бид олсон гэж хэлж болно. Би гэдгээ таниж ойлгосон, хувь хүнийхээ хувьд төлөвшсөн, эх орныхоо үнэ цэнэ, өвөг дээдсийнхээ үлдээсэн өв соёлыг өвлөж өөртөө суулгасан, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой зөв хүнийг боловсорч, төлөвшсөн хүн гэж хэлнэ гэж би боддог.

-Хүний нөөцийн аудиторууд тухайн мэргэжлийнх нь хувьд гэхээс илүү, хувь хүн талаас нь үнэлгээ хийдэг юм байна гэж харлаа. Багш нар дээр хийсэн үнэлгээний үр дүнгээс та бүхэн ямар дүгнэлт хийсэн бэ?

-Ямар ч том амжилтыг хүн л бүтээнэ, ямар ч том алдаа завхралыг хүн л хийж сүйтгэдэг. Тэгвэл тэднийг хүмүүжүүлж, чиглүүлдэг нь багш хүн.Тэгэхээр багш гэдэг нэр алдар өөрөө үнэ цэнэтэй, чухал ойлголт. Хорвоо ертөнц маш хурдан өөрчлөгдөж байгаа учраас багшийг харах өнцөг ч өнөөдөр тодорхой хэмжээнд өөрчлөгдөж байна. Дээр үеэсээ багшийн үг хууль, багшид мөргөж хүндэлж явсаар ирсэн. Гэтэл одоо цагт багш нар маань өөрсдөө сурагчдаасаа, оюутнуудаасаа мэдлэг мэргэжлээрээ хоцорсон хүмүүс их болсон гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Дээр үед ч бай одоо үед багш гэдэг алдрыг олоход хүн өөрийгөө байнга хөгжүүлж ирсэн. Дээр үед бол олон ном уншсан, мэдлэгтэй, үлгэр жишээ хүмүүс мэдлэгээ оюунаа түгээдэг байсан бол одоо мэдлэг гэдэг зүйлийг цахим орчноос хаанаас ч хайж олоход амар болжээ. Тэгэхээр магадгүй Таны зааж байгаа хичээлийг ямар ч цахим орчноос 5D-гээр эсвэл шинжлэх ухааны баримтат кино хэлбэрээр маш сонирхолтой ойлгомжтойгоор үзээд сурч болдог болсон.Тэгвэл одоо цагт багш хүн гэдэг өөрийгөө өдөр болгон хөгжүүлэхгүйгээр багш гэж дуудагдах боломжгүй болж байгаа юм. Эсрэгээрээ багш хүн өөрийн сурсан эрдмийн хүрээгээ сурагч, оюутнуудын оролцоотойгоор тэлэх боломжтой гэж харах хэрэгтэй. Энэ нь таны мэдлэг боловсрол, хандлага, харилцаагаа жигд хөгжүүлж байж чадварлаг багш болно гэсэн үг юм.  

Гэтэл бүгдээрээ биш хэдий ч багш нарын ёс суртахуун доройтсон байгааг хэн хүнгүй хүлээн зөвшөөрнө. Ганц багш нар ч бус бүх нийгмээрээ тийм байгаа. Би яагаад багш нарын онцлоод байна вэ гэхээр хамгийн түрүүнд ёс суртахууны үлгэрлэн харуулагч, зааж зөвлөгч нь өөрсдөө хүн байж бусдад нөлөөлөх нь багш нар өөрсдөө юм шүү дээ. Бага хүүхэд, залуу хүүхэд гээд тэднийг үл ойшоож, хүндэтгэлгүй хандах нь өөрөө ёс суртахунгүй асуудал юм. Та физикийн мундаг багш байж болно эсвэл түүхийг гайхалтай сайн мэддэг багш байж болно. Гэхдээ ёс суртахуунтай, үлгэр авахаар төлөвшсөн хүн мөн үү? гэдэг л бидний хувьд сонин байгаа юм. Хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл нь олон янзын өнгөтэй, амьдралдаа түүнийгээ биелүүлэх амин түлхүүр, дэвэх далавч нь өөртөө итгэх итгэл байдаг. Гэтэл багш нар яг өөрсдийнхөө амьдралдаа тогтоосон үзэл бодлоо хүүхдүүдэд тулгаж, тэдний итгэлийг гутааж, далавчийг нь угаар нь хугалдагт би эх хүнийхээ үүднээс бас багш хүнийхээ үүднээс шүүмжлэлтэй ханддаг. 

Бидний хийсэн судалгаагаар олон зүйлийг харж бас эхний дүгнэлтүүдийг хийж болохоор байгаа. Жишээ нь сурагчид тухайн багшийн ааш авирт тааруулах гэж, таалагдах гэж хичээлээ хийж байгаа нь харагдсан. Багш нарын зөвлөлийн хурал гэдэг дээр сурагчдыг олон цагаар огт хөдөлгөөнгүй зогсоож байгаад өөрсдийн хүссэн үгээр дайрч, доромжилдог үзэгдэл ч байдаг юм билээ. Арчаагүйгээр нь гоочилж, эцэг эхийг нь хүртэл хамруулан загнаад дөрвөн цаг зогсоосон байсан. Энэ нь хүүхдүүдийг стрессдүүлэх, гутралд оруулах шалтгаануудын нэг юм. Сургуульдаа очихдоо хүүхэд тэмүүлж очоод найз нөхөдтэйгээ дурсамж дүүрэн цаг хугацаагаа өнгөрөөж сурж суралцах эрхтэй. Гэтэл өөрийгөө ч олоогүй төлөвшөөгүй зөвхөн мэргэжилдээ сайн гэгдэх хүмүүс ирээдүйн үр хүүхдийн сэтгэлд сэв хийж, дарамтлах боломжийг олгох нь хэр зөв юм бол. Би бодит кейсүүд ярьж байна. Мэдээж энэ сэдэв олон талын шүүмжлэл, эсэргүүцэл дагуулах нь ойлгомжтой. Бидний судалгаа, үнэлгээ хийх зорилтот бүлэг ганцхан ерөнхий боловсролын багш нар биш юм. Зөвхөн боловсрол тэр дундаа маргаашийн үр хүүхдүүдийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх ажилд гар бие оролцож байгаа багш нараас л эхэлсэн болно. Мэдээж бид сайн сайхан олон зуун багш нарыг дурьдах нь зүйтэй байх. Бидний зорилго хэн нэгэн хүнийг, байгууллагыг, салбарыг онцлон нэр хүндэд нь халдах гэсэнгүй. Зөвхөн яг өнөөдөр бидний амьдарч байгаа энэ үедээ асуудалтай байгаагаа  мэдсээр байж өөрсдийн чаддаг, мэддэг зүйлээрээ бодит ажил хийж чадахгүй бол хүн болж төрсний утга учир, үнэ цэнээ бүтээж бас хамгаалж чадахгүй байх вий гэдэг чин сэтгэлээр хийж байгаа ажил юм. Бүгдийг нь нэг өдөр өөрчилж чадахгүй юмаа гэхэд өдөр болгон бага багаар үйлдлээр засаж залруулах, соён гэгээрүүлэх хүмүүс бол  багш нар гэж ойлгодог.  Багш нар өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж байж маргаашийн Монголын хөгжлийг гэрэлтэй харж болно. Бидний хувьд цаашид олон салбарт хүний нөөцийн аудитаа хийж, шархалсан, идээ бээртэй байгаа хэсгүүд дээр ажиллан оношилгоо хийж эмчлэх ажилдаа зүтгэх болно.

-Ярилцсанд баярлалаа.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-10-21 12:06

Uurkhain ajilchid yos surtahuunii dogoldoltoi gj yaaj medej bgaan?

Erguu khuukhen
Erguu khuukhen
2019-10-21 15:21

Ene setgetsiin uvchtei khuukhen yos surtakhuun, yos zui yarilaa yu? Uuruu ymarch yos zuigui arkhichin khuukhen

ug ama bodj yrj sur
ug ama bodj yrj sur
2019-10-23 10:23
Reply to  Erguu khuukhen

huni erh gj bdg ghde tani erh uur hunii erhnd haldj ter huniig doromjlj bln gsn ug bish!! iim humuuses bolj mongol uls hugjuhgui bga ym

Yos surtahaangui soyoltoi dur esgesen humuus everywhere
Yos surtahaangui soyoltoi dur esgesen humuus everywhere
2019-10-21 18:26

Uurhain ajilchid es zuin doroitoltoi gdg utgaar heleegui bna shuudee, butneer ni unshij dugnechiheed hel amaa biluudmeer yum aa humuus. Ugaasaa yamar ch gazar orohod hariltsaanii soyol gj shalandaa tultsan, buun uur aashtai yumnuud l bdg shdee. Yalanguya ene turiin uilchilgeeniihen. Budgiig ni bagaas ni zasch zalruulj yos surtahuun uhamsriin shanaa ugmuur bna

zochin
zochin
2019-10-21 18:28

garchigiig n surtei ogson bna unshaad uzvel olon taliin zov zuil yarisan bna

Zochin
Zochin
2019-10-21 18:29

Niigem shine zuiliig huleej avah arai l boloogui baina daa. Baga bagaar oilguulah zuilsiig hiih heregtei. Humuus ch uursduu uurchlugduh gj hicheeh heregteildee

Dd
Dd
2019-10-22 07:20

Yos zui bol niigem dayaarh uzegdel. Tuuniig ali neg salbart tusgaarlan avch uzeh bolomjgyi yum. Uchir ni bid mergejil, salbar hargalzahgui niigmiin hariltsaand hutgaldan orj baidag. Bagshiin yos zui iim iim bh yostoi gej yrij bolno. Mongol hunii yos zui gej baij bolno. Harin bolovsroliin salbariin ajiltnii yos zui, uul uurhain salbariin ajiltnii yos zui gej tusad ni avch uzeed ene ni deer, ter ni door gej yrih ni tun utgaggui. Yur ni bol munhag hereg yum daa. Odoo ch tegeed 1, 2 uguulleg harchihsan, tsaad uchriig ni ch sqin oilgoogui bolvsrol muutai nuhduud end tend sanaanii zorgoor ih yum bichdeg bolj dee.

Зочин
Зочин
2019-10-22 07:24

Bichseniig ynshaad oilgohgui baij comment bichih durtai nuhduud ch baina. Tsagaan deer haraar bagshiin yos zui uurhain hund mechanizmiin joloochoos ch dooguur garlaa gesen baigaa biz dee???? Yu gesen ug yum? Jolooch geheer yos zui ni bagshaas dooguur bh yostoi bsiim baij dee ene huuhniiheer. Uuruu yu yrij bgaagaa ch medehgui. Iim ch mergejilten bh gej. Bas standard yrichjee z##luul

Зочин
Зочин
2019-10-22 07:31

Hunii nuutsiin auditor ch gej yu bdiin. Operational auditiin hureend hunii nuutsiin uil ajillagaag shalgadag yum shdee. Tsaana bas Sanhuugiin audit, IT audit gej bna. Tus#aa zuvhun hunii nuutsiin audit hiideg auditor gej haa ch bdaggui yum shdee. Eldev holboo baiguulsan luivarchun nuhduud olon bolj dee. Nariin yrival auditor iin yos zui gej hamgiin undur shalguurtai zuil bii. Ene huuhend ter l lav alga. Tegeed hiisen ajil ni unelgee l yum bna shdee. Audit bishee ene chin. Assessment gedeg yum angliar bol. Mongoloor unelgeee...

Үнэн
Үнэн
2019-10-23 02:21

Эцсийн дүндээ мунхаг багшийн аяыг дагадаг л биз дээ бид.

Зочин
Зочин
2019-10-24 17:05

Уурхайн ажилчид ёс зүйгүй байдаг юм уу, хэн нэгнийг мэргэжил, ажлаар нь ялгавр�##�ан гадуурхаад харин өөрөө жинхэнэ ёс зүйн асууд�##�тай хүн байна. Гэрчгийг нь уншаад шууд дургүй хүрээд мэдээллийг уншсангүй.

зочин
зочин
2019-10-25 17:26

Энэ хүүхэн нэг з�##�уу дагуулчихсан Монголын брендэнгийн зөвлөл ч гэлүү Ерөнхий сайдын хажууд нэг юм толгойлоод 2.0 тэрбум төгрөний санхүүжилт Эрдэс таван толгойгоор ХК-иар шийдүүлчихсэн, дэлхийд Монгол Брэнд гаргана тэрийг нь Ит�##�и гэлүү нэг улсын компаниар шууд гэрээгээр хийлгэхээр явж байсан, нөгөө 2.0 тэрбум төгрөг хаана байна тэр мөнгийг яасанаа нэг тайлбарлаадхаач

Tammie
Tammie
2019-12-23 09:55

I can see that your website probably doesn't have
much traffic. Your posts are interesting, you only need more new visitors.
I know a method that can cause a viral effect on your site.
Search in google: Jemensso's tricks

Feel free to surf to my web blog :: 99Nila

MatFuse
MatFuse
2020-01-19 10:33

Supreme Suppliers Mumbai 400 058 India [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Strep Throat Of Amoxicillin

LesOrdiff
LesOrdiff
2020-02-05 07:24

Need Provera Perlutex http://buycialisuss.com - Buy Cialis Xenical Online In Stock Buy Cialis Buy Pfizer Propecia

StevSlarie
StevSlarie
2020-02-08 06:20

buy accutane online 20mg http://buyciallisonline.com/# - canadian pharmacy cialis 20mg Fabricacion De Propecia Buy Cialis Wellbutrin And Breast Growth

Зочин
Зочин
2021-03-06 08:59

Хүүхдийн төлөө сэтгэл гарган ажиллаад ч иймэрхүү зүйл уншиж сонсохоор урамгүй санагдах юм. Одооны хүүхэд, эцэг эхчүүдтэй харьцахад үнэхээр хэцүү болсон л доо. Суд�##�гаагаа ямар зорилгоор хэнээс хэний тухай ямар хүрээнд авч байгаа нь сонин. Жолоочийг хэн үнэлж бна. Багшийг хэн үнэлж байна гэдгийг маш сайн бодох хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-03-06 12:43

Нийгмээ эрүүлжүүлэх ажлыг эхлээд хий. Хүн нийгмийн бүтээгдэхүүн. Юунаас болоод яагаад стресстээд байгааг эхлээд тогтоо. Ахуй хангамж, ц�##�ин хөлс, амьдардаг орчин нөхцөл, ажлын ача�##��##� бүгдийг суплаад дараа нь Багш нар гэж ярь. Уурхайн жолооч зөвхөн хамаар�##� бүхий цөөн хүнтэй харьцана цөөхөн. Багш зуу зуун хүүхэдтэй харьцана. Харьцаж бгаа хүүхдүүд нь цаанаа ямар ээж аавтай бас амьдр�##�тай билээ Эхлээд нийгмээ яриад дараа нь суд�##�гаа бүрэн зөв гарсны дараа ярьж хэл. Одоо 76-гаа суд�##�. Тэд чинь гол хүмүүс шүү.

оюунаа
оюунаа
2021-03-06 15:40

монголын багш нар 50-60 хүүхэдтэй ажиллаж байна өөрөө нэг 2-3 хүүхэд гэртээ хүмүүжүүлэх гэж эцэг эх нь яаж зовдог билээ. чамд ийм агуу багш нарыг муулах эрх байхгүй

zochin
zochin
2021-03-06 18:18

ёстой мэдэхгүй юм байна. Манай хүүхдүүдийн багш бүгд сайн л хүмүүс байдаг шүү

Зочин
Зочин
2021-03-07 03:29

Тэнэг бололтой та өөрөө Уурхайчид гэж огт ёс зүйгүй байсан Тэгээд яасан гэх гээд байгаа юм бэ Тэнэг

Болор
Болор
2021-03-07 10:22

Энэ мулгуу авгайг сонсох нь битгий хэл эргүүг нь мэднэ....

Зочин
Зочин
2021-03-09 20:43

Balai site. Uurhaid heden hun ajillaj, uurhaigaas hichneen tugrug ulsiin tosovt tovlordgiig medeh uu? Manai ulsiin terguuleh salbar yu bolohiig medeh uu? Tanaih metiin hevlel medeelel mayagiin baiguullaguudaas bolj salbariin ner unaj bn.

Зочин
Зочин
2021-03-10 08:22

Өөрөө ёс зүйн доройтолын дээд хэмжээшдээ. Аймшигтай бүдүүлэг , хов жив , хоосон ярианаас цаашгүй б�##�иар авгай .

Холбоотой мэдээ

Back to top button