Нийгэм мэдээ

СЭМҮТ: Манайх цахим хуудсаа хакердуулж алдсан, бид ийм мэдээлэл оруулаагүй

GS25 дэлгүүрийн салбараар үйлчлүүлэх үедээ ажилтантай нь үл ойлголцсоны улмаас маргалдсан эмэгтэйн бичлэг цахим орчинд түгсэн. Улмаар тухайн үйлчлүүлэгчийн өмнө нь сурагчаа зодож байсан, шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байсан зэрэг мэдээллүүд ил болж, өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбар ярилцлага өгсөн.

Эдгээр үйл явдалтай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нэртэй цахим хуудаснаа "Тэрээр манайд ирэх хоногоо тэсэн ядаж хүлээж байгаа нь илт байна" хэмээн бичиж тухайн иргэний зургийг нийтэлсэн нь мэргэжлийн байгууллага байж ёсзүйгүй үйлдэл хийлээ гэх шүүмж өрнөж байна.

Бид энэ талаар СЭМҮТ-өөс тодруулан асуухад "Манай цахим хуудсаа хакердуулаад 14 хонож байна. Хариуцсан ажилтнууд маань сэргээж чадахгүй, хаалгах хүсэлт өгсөн нь хариу ирээгүй иймэрхүү нөхцөл байдалтай байгаа үед энэ нийтлэл оржээ. Тэгэхээр иргэд энэ мэдээллийг манай төвийн зүгээс оруулаагүй, манай үндсэн үйл ажиллагаагаа нийтэд түгээдэг байсан хаягийг хууль бусаар халдаж, хакердаж авсан талын хийсэн үйлдэл. Бид уг хакердуулсан хаягаа хаалгахаар ажиллаж байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 1, 2023 03:55

Сэтгэцийн эмнэлгийн фасе хаягийг ямар хүн хакердаж авахав дээ. Хачин инээдтэй юм ярих юм.

Холбоотой мэдээ

Back to top button