Нийгэм мэдээ
Багийн засаг дарга 19 хүүхдийн эмчилгээг таслахгүйн тулд өөрийн зардлаар сувилуулжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын V багийн Засаг дарга Ц.Хуншагай жин багатай асаргаа, сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг өөрийн зардлаар сувилалд 7 хоног сувилуулжээ.
Тодруулбал, уг хүүхдүүдэд сувиллын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг барилга засварын ажилтай байгаа учраас багийн Засаг дарга эмчилгээг тасалдуулахгүйн тулд өөрийн зардлаар Хатгал тосгонд Хүүхдийн сувилалд 7 хоног амраажээ.

Ингэхдээ 19 хүүхдийг асран хамгаалагчтай нь 7 хоног сувилуулж, засвартай эмнэлгийн дөрвөн ажилтан хүүхдүүдийг хар цай, гангатай цай, шилмүүст цай, ясны шөл, шар сүү, айраг сүүнд оруулж, тосон бариа, шар тосон бариа зэрэг монгол уламжлалт эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн байна.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө хөрөнгөөрөа хохирон хүнии хүүхдииг эрүүл мэндиин төлөө сэтгэлтэй ямар гээч сайн хүн бэ ямар сайхан сэтгэл вэ хөрөнгөө багтааж ядсан баян хулгайчид иимэрхүү юманд өчүүхэн туслачихад яахавдээ залуу минь чамайг хүн бүр ерөөж сайн сайхныг өгнө хулгайчууд шиг хараалгаагүй юм чинь
Бурхан ивээг буянт сайн үйлс нь хур болон орох болтугай
Сайхан сэтгэлийн буян дэлгэрэх болтугай,энэ багийн засаг даргад сайн сайхныг хүсьэ
Энэ Хуншагай буянтан мэт гайхалтай хүмүүс байгаа л юм байна, ашгүй. Ганцаараа бус баг, сумаараа, цаашлаад улс даяараа бие биендээ, ажил, хөдөлмөр, сургууль номдоо сэтгэлээ зориулдагсан бол Монгол эх орон маань баян тарган үгүй ч сэтгэл тэнэгэр, амьдрал жаргалтай дэлхийн улс удахгүй болчихно доо, уг нь.
Baigaa buxnee busadtai xuvaaltsaj chadax buxneeree xumuust gar sungan tusaldag xumuus setgeleeree bayan baidag gedeg dee Bagiin darga busguidee buyanii ajil uilsed ni amjilt xusie Sain uils buxen delgerex boltugai
Эцэг эх нь сонин юм.