Нийгэм мэдээ

Амазоны ширэнгэн ойгоос мод бэлтгэсэн этгээдүүдийг 400 сая доллароор торгожээ

Бразилд ойн хомсдол нүүрлэж байна.

Сансрын агентлагийн мэдээлснээр Бразилийн Амазон дахь ойн хомсдол сүүлийн зургаан жилд тохиолдож байгаагүй доод түвшинд хүрчээ. Амазоны ширэнгэн ой нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүний 60% нь Бразилын нутаг дэвсгэрт байрладаг.

Энэ оны 7-р сард 500 хавтгай дөрвөлжин км (193 хавтгай дөрвөлжин миль) ширэнгэн ойг цэвэрлэсэн нь өнгөрсөн оны долоодугаар сарынхаас 66 хувиар бага байгаа аж. Амазоны ширэнгэн ойн модны нөөц хомсдож эхэлсэн бөгөөд эрх баригчид хууль бусаар мод огтлон бэлтгэдэг хүмүүст хатуу арга хэмжээ авч, энэ оны эхний долоон сард ногдуулсан торгуулийн хэмжээ 400 сая доллар буюу 315 сая фунт стерлинг давсан.

Амазонд учирсан хохирлыг арилгах хэцүү ч тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байгаа гэж үзэж буй юм.

Эх сурвалж: BBC

Б. ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button