Гамшгаас хамгаалах хууль борооны ус хэмжих ганц төхөөрөмжид бүдэрсэн нь

Борооны улирлаас үүдэж энэ зун нийслэл Улаанбаатар хот багагүй хохирол амслаа. Иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор. Эцэстээ иргэдийн дунд Хотын дарга Д.Сумъяабазарыг албан тушаалаас нь буулгах үйл ажиллагаа эхлэв. Үерийн гамшгийн хохирлыг хэн үүрэх эсэхээс хамаарч, бидний хувьд анхаарах ёстой нэгэн асуудал буй нь цаг агаарын талаар урьдчилан мэдэх боломж, нарийвчилсан мэдээлэлтэй болох явдал чухал. Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газарт төхөөрөмж, техник хэрэгсэл дутуу байгаа нь гамшгаас урьдчилан сэргийлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн хэрэг.
Тодруулбал, хотын баруун талд гурван станц байгаа бол зүүн талд нь станц байдаггүйн улмаас газрын гадарга дээр хэр хэмжээний бороо орсныг хэлэх боломжгүй байдаг ажээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал энэ талаар хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа "Хотын зүүн хэсгээр орсон бороог хэмжих төхөөрөмж байдаггүй. Тиймээс агаарын төхөөрөмжөөр барагцаалан тооцоолдог. Ойрын хугацаанд газар дээр ажилладаг төхөөрөмжтэй болох байх хэмээн найдаж байгаа" хэмээн тодотгосон.
Ажиглалтын төхөөрөмжөөр усан мэдээ гаргахаас гадна ирээдүйн цаг агаарын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах боломжтой байдаг. Газар дээр яг одоо ямар нөхцөл байдалтай байгааг хэмжиж, маргааш, нөгөөдөр хэрхэхийг нарийвчлан тооцоолдог байна. Тиймээс шаардлагатай тоног төхөөрөмж нь байхгүй явдалд тооцоолол учир дутагдалтай байх юм. Орон зай, цаг хугацааны хувьд нарийвчилсан мэдээллийг олон нийтэд хүргэх боломжийг шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бий болгоно.
XXI зуунд байгалийн учирч болох гамшгийн урьдчилан тооцоолж, үүсэх эрсдэлийг бууруулах боломжтой, шинжлэх хөгжсөн энэ цаг үед манай улсад хотын зүүн хэсэгт борооны усыг хэмжих төхөөрөмж байхгүй байна гэдэг нь учир дутагдалтай.
Товчоор бол хэр хэмжээний бороо орсныг мэргэжлийн байгууллага нь нарийвчлан мэдэхгүй байгаа юм. Гэтэл дарга нар 1966, 1992 оны үер шиг гамшиг тохиолоо гэх мэтээр мэдэмхийрсээр. Үзэгдэх харагдац ийм байгаа боловч орсон борооны хэмжээ нь тухайн жилүүдийнхтэй ижил байж чадах эсэхийг мэргэжлийн байгууллага нь ч мэдэхгүй байгаа нь энэ юм.
Шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хүсэлтийг тус байгууллага гаргадаг ч мөнгө хуваарилдаггүй гэх гомдол, асуудал хэдийн мэргэжилтнүүдийн дунд тарсан байна. Шинжлэх ухааны мэдээлэлгүйгээр гамшгаас хамгаална хэмээн ярьж явах нь хэр оновчтой бол. Эцэстээ эрх баригчдын Гамшгаас хамгаалах хууль ганц төхөөрөмж дээр бүдэрч байгаа хэрэг.
Зургаа болон долоодугаар сард энгийн үеэс хэт бороотой байх төлөвтэй байгаа талаар урьдчилан мэдээлсэн ч гамшгийн арга хэмжээг эртнээс бэлдээгүйн гор ийн илэрч буй.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Даваа гэх нөхөр ямар мэргэжлийн хүн бэ? Энэ газарт буух борооны усыг хэмжих төхөөрөмж Гамшгаас хамгаалах хуультай ямарч холбоогүй зүйл шүү дээ. Харин энэ нь УЦУОШ-ний үйл ажиллагаа болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотой зүйл шүү. Түүнээс биш ганц төхөөрөмжгүйгээс болоод хууль бздрэх гэж юу байх вэ. Мэднэ мэднэ гэхэд хэтэрхий мэдэмхиирэх юмаа.
Гамшгийн хуулинд үерийн усны хэмжээг тооцох ёстой гэсэн заалт байдаггүй юмаа. Тийм заалт ч байх ёсгүй юмаа. Үүнийг бичигч Даваа гуай.