НИЙГЭМ

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл энэ сарын 20-нд дуусна

Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Тухайн бүртгэл энэ сарын 15-ны өдөр буюу өчигдрөөс эхэлсэн. Ингэхдээ Улсын хэмжээнд  нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг Е-Мongolia платформоор дамжуулан бүртгэж байгаа билээ.

Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302 226 хүүхэд байгаа аж.

Үүний 142798 Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдах албан ёсны тоо гарчээ. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 89 мянга 999 хүүхэд цэцэрлэгт хамрагдах хүсэлтэй цахимаар бүртгүүлсэн байна.

Элсэгчдийн бүртгэлийг шугам наймдугаар сарын 20-ны өдөр хаагдах бөгөөд наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагчдын бүртгэлтэй утасны дугаарт хуваарилагдсан талаарх мэдээлэл ирэх аж.

Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд хоёр дахь бүртгэл есдүгээр сарын 14-нөөс эхлэх аж. Энэ жил цэцэрлэгийн насны хүүхэд өнгөрсөн жилийнхээс 2000 орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.

Харин 2023-2024 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэх юм.

Өнгөрсөн жил 39313 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байсан бол энэ жилийн хувьд 35866 хүүхэд шинээр элсэн суралцах юм байна.

Элсэгчдэд 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах юм.Энэ жилийн хувьд ЕБС-д 40 мянга орчим хүүхэд нэмэгдэх урьдчилсан тооцоолол гарсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button