НИЙГЭМ
Замын-Үүд-Эрээн чиглэлийн төмөр замын зорчигч тээврийг нээхээр боллоо

Хятадын тал Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангаснаа мэдэгдэв. Тодруулбал, энэ сарын 25-нд зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлсэн байна.
Түүнчлэн Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүссэн аж.
Ийнхүү гурван жил гаруйн дараа Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдлээ.
О.ОНОН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх анх хилээ хааж сүржигнэх хэрэггүй байсан юмаа. Бүх хүнийг маскаа сайн зүү бээлий хий гараа сайн угаа гээд л болчтх байсан юм. Хил хааснаас болоод бүх юмны үнэ тэнгэрт хадсан манай иргэд улам ядуурсан. Яагаад гэвэл дотоод гадаадын феодалууд гэдэг шиг шуналбн сэтгэхүйтэй худалдаачид иргэдээ ёстой хайр найргүй мөлжсөн дөө. Одоо ч мөлжисөөр байгаа шүү. Хятадад юмны үнэ ердөө нэмэгдээгүй шүү.