НИЙГЭМ

Дарханы түр замыг засварлана

Засгийн газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна.

Олон улсын хэмжээнд тендер зарлан гүйцэтгэгчийг шалгаруулсан томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийжээ. Зам тээврийн хөгжлийн яамнаас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргасан аж. Гэвч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон. Харин ЗТХЯ-наас түр замын засварт зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд удахгүй түр замыг засварлах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаар болжээ. Түр замын арчлалтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэдгийг БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" компанийн зүгээс мэдэгджээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд өргөтгөж, шинэчлэх ажилтай холбогдуулан иргэд орон нутагтаа гомдол шүүмжлэлийг удаа дараа гаргажээ. Үүний дагуу холбогдох удирдлагууд хандаж болох бүхий л яаманд албан бичиг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн аж.

Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлаж шалгарсан таван компанийн нэг нь БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" бөгөөд Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замыг засаж байна.

Түүнчлэн иргэд үндсэн замыг засаж дуусах хүртэлх хугацаанд түр замаар зорчих гэнэ.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button