Нийгэм мэдээ

"Суррон болон мопед техникийн үзлэг оношилгоонд орж, улсын дугаар авна"

Суррон, мопед нь мотоциклын ангилалд хамаардаг бөгөөд тээврийн хэрэгслийн үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож, хөдөлгөөнд оролцуулна.

Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэв мэдээлэл өгөв.

Тэрбээр, “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгслийн тоо огцом нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, суррон, скүүтэр, мопед нэмэгдсэн бөгөөд эдгээрийг мотоциклийн төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг авна” гэлээ.

Х.НАМУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button