УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэ: Намар Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам байгуулна

Өнөөдөр /2021.01.27/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэллээ. Үүгээр Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Одоо нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнээс асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд:

ХҮН-ын даргын хувьд мэдээж сөрөг хүчний байр сууриар хандах ёстой байх. Өмнөх Ерөнхий сайдын өвийг сайн хадгалж аваарай гэж хэлмээр байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар банкны эздийн түрэмгийллийг хязгаарласан. Энэ зоригтой алхмыг үргэлжлүүлээрэй. Хонгилыг нураах ажлыг үргэлжлүүлээрэй. Энэ ажлуудыг нэр төртэйгөөр авч яваарай. Бизнесийг улс төрөөс тусад нь авч явах нь У.Хүрэлсүхээс танд ирсэн өв шүү. Мөн Алсын хараа 2050 хөтөлбөрийг ажил хэрэг болгоход институц хэрэгтэй байгаа шүү.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Засгийн газрын бүтцийг хадгална. Харин хоёр шинж яам байгуулна. Эдийн засаг, хөгжлийн яам. Хоёр дахь нь цахим хөгжлийн яам. Ингэснээр төрийн албаны данхайсан бүтцийг 30-35 хувиар цомхотгоно. Асар их хэмжээний цаасыг хэмнэнэ. Ийм хоёр яамыг намрын чуулганд оруулж ирж хэлэлцүүлнэ. Одоо бол яамдын бүтцэд өөрчлөлт хийхгүй.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-27 17:14

3хан сая хүнтэй улсад ямар олон яам бэ

Холбоотой мэдээ

Back to top button