ЭДИЙН ЗАСАГ

“Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцааны ханш унасаар байна

“Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Туркоиз Хилл Ресурсес” компанийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 17.2 ам.доллар байна. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн турш унасан дүн юм.

Тодруулбал, тавдугаар сарын 7-нд 21.18 ам.доллар байсан ханш 13-ны өдөр 16.85 болж огцом унасан. Үүнээс хойш өссөн дүнгүй, уналтын үзүүлэлтээ барьж байгаа юм.

Гэвч сүүлийн зургаан сарын статистикийн муруйг авч үзвэл энэ тийм ч муугүй дүн гэдэг нь ойлгогдоно. Тухайлбал энэ оны нэгдүгээр сард дөнгөж 10 гаруй ам.доллар дээр тус компанийн хувьцааны ханш хэлбэлзэж байсан.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button