Гадаад мэдээДЭЛХИЙ

Филиппин БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан хаалтыг хүчээр буулгав

БНХАУ-ын Өмнөд Хятадын тэнгист байрлуулсан хаалтыг Филиппин тусгай ажиллагаа явуулж хүчээр буулгасан гэдгээ даваа гарагт /2023.09.25/ мэдэгджээ.

Ням гарагт /2023.09.24/ Филиппин улс БНХАУ-ын Эргийн хамгаалалтын албыг Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд хөвөгч хаалт суурилуулж эхэлсэн гэж буруутгасан билээ.

Филиппиний үндэсний аюулгүй байдлын зөвлөх энэ асуудал дээр арга хэмжээ авна гэж мэдээлснээс хэдэн цагийн дараа тус улсын эргийн хамгаалалтын алба хаалтыг хүчээр буулгасан байна. Хаалтыг буулгах тушаалыг Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос болон түүний Өмнөд Хятадын тэнгисийн асуудал хариуцсан тусгай ажлын хэсэг өгсөн аж.

Хаалтыг авсны дараа Филиппиний Эргийн хамгаалалтын алба “Тус хаалт олон улсын хууль тогтоомжийг илт зөрчиж, чөлөөтэй аялахад аюул учруулсан. Мөн Филиппин загасчдын загас агнуур хийж, амьжиргаагаа залгуулах үйлд саад учруулсан юм” гэж мэдэгдэл хийжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам хаалтыг зайлуулсан явдал дээр одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ даваа гарагийн /2023.09.25/ өглөө Филиппиний загас агнуурын хөлөг усан хилд нэвтэрсэн тул хаалт тавьсан нь шаардлагатай арга хэмжээ гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button