Гадаад мэдээДЭЛХИЙ
Аравдугаар сард нар, сар хиртэнэ

Энэ жил хоёр удаа нар, хиртэх байсан. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нар бүрэн хиртсэн, гэхдээ Монголын газар нутгаас харагдаагүй юм. Тавдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө сар хагас хиртсэнийг бид харж чадсан билээ.

Тэгвэл одоо аравдугаар сард нар, сар дахин хиртэх гэж байна. Аравдугаар сарын 14-нд болох нарны бүтэн хиртэлтийг харамсалтайгаар Монголоос харах боломжгүй юм. Харин 28-наас 29-нд шилжих шөнө бид сар тал хиртэхийг харах боломжтой байна.
“Time and Date” сайтаас харвал сарны хагас хиртэлт Улаанбаатарын цагаар 29-ний 02:01 минутад эхэлнэ. Хоёр цаг гаруйн дараа буюу 04:14 минутад хиртэлт дээд цэгтээ тулах юм.
Эх сурвалж: Time and Date
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.