Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ болон Филиппиний онгоцнууд Өмнөд Хятадын тэнгист мөргөлджээ

Ням гарагт /2023.10.22/ БНХАУ болон Филиппиний онгоцнууд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд мөргөлдсөн хэрэг гарчээ. Уг явдлын дараа хоёр орон бие биеэ буруутгасан мэдэгдэл гаргасан юм.

Хятадын эргийн хамгаалалтын алба мэдэгдэл хийхдээ Өмнөд Хятадын тэнгис дэх Томасын арал руу Филиппиний онгоц хууль бусаар барилгын материал тээвэрлэн явж байхад эргийн хамгаалалтын онгоц хууль ёсоор замыг нь хаасан, үүний улмаас хоёр улсын онгоц бага зэрэг мөргөлдсөн гэжээ.

Харин Баруун Филиппиний тэнгисийг хариуцсан ажлын хэсэг БНХАУ-ын аюултай, хариуцлагагүй, хууль бус үйлдэл нь Филиппиний бүрэн эрхийг зөрчиж байна гэсэн байна. Сүүлийн хэдэн сард хоёр улсын хооронд Өмнөд Хятадын тэнгист хэд хэдэн санал зөрөлдсөн асуудал үүссэн билээ.

Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг өөрсдийнх нь эзэмшил гэж тунхагладаг. Тус хэсэгт Бруней, Индонези, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын эдийн засгийн онцгой бүс орж байгаа юм. 2016 онд Арбитрын байнгын шүүх БНХАУ-ын тунхаглал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-10-23 12:39

ТЭГЭЭД АЛЬ ЗАЙТАЙ ОНГОЦОН ДЭЭРЭЭ ГАРААД ЭР ХҮМҮҮС ШИГ САЙХАН ЗОДОЛДОХГҮЙ ЯАСЫН ЭСВЭЛ МАНАЙ МОНГОЛЫН УЛАНГАССАН БУХ ШИГ ХОЛООС ЭРЧЭЭ АВЧ БАЙГААД ДЭЛБЭ МӨРГӨЛДӨӨД ЗАГАС ХООЛЛОХГҮЙ ЯАСЫН ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ БИТГИЙ ГОНШИГНОЛДООД БАЙГААЧ ТЭГЭЭД Ч ХЯТАД ФИЛЛИПИНИЙ АСУУДАЛД ДЭЭДЭСТЭЙ ДАРЛУУЛСАН ТУРААЛДАА ОРЧИХООД БАЙГАА ҮХЭРНҮҮДЭД ЮУНЫ ХАМААТАЙ ЮМ АРИЛ ЦААШАА

Зочин
Зочин
2023-10-23 15:26

Өмхий хятадуудыг �##�аасай.

Холбоотой мэдээ

Back to top button