Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ БНХАУ-тай цэргийн хамтын ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлтэй

Лхагва гарагт /2023/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Сан Франциско хотод болох Ази Номхон далайн хамтын ажиллагааны чуулганаар уулзана. Тэд өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сараас хойш нүүр нүүрээ харж хэлэлцээгүй яваа юм. Ийм учраас тус уулзалт ач холбогдол өндөртэй.

Тэгвэл Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан ням гарагт /2023.11.12/  Жо Байден БНХАУ-тай зэвсэгт хүчний хамтын ажиллагааг дахин эхлүүлэх хүсэлтэй гэж хэлсэн байна.

Салливан “CNN” агентлагт хэлэхдээ “Хятадын тал зэвсэгт хүчний салбар дээр харилцаа холбооны сүлжээг тасалсан. Ерөнхийлөгч Байден үүнийг дахин сэргээхийг хүсэж байгаа. Энэ бол хамгийн том зорилгуудын нэг” хэмээсэн юм.

Байден, Ши хоёр энэ уулзалтаараа Орос-Украин, Израил-Хамасын дайн, Тайвань, БНАСАУ болох ОХУ-ын харилцаа, Энэтхэг-Номхон далай, хүний эрх, хиймэл оюун ухаан, фентанил, шударга худалдаа болон эдийн засгийн харилцааны талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button