Гадаад мэдээДЭЛХИЙ

Хятад нисэхийн компани зарим нислэгийн тасалбараа 4695 төгрөгөөр худалджээ

БНХАУ-ын “China Southern Airlines” компани өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2023.11.08/ утасны аппликейшн дээр нь гарсан алдааны улмаас зарим нислэгийн тасалбараа 1.37 ам.доллароор худалдаалсан байна.

Өнгөрсөн лхагва гарагт Хятадын сошиал платформууд дээр Чэнду хотоос нисэх болон газардах онгоцнуудын тасалбар 10-аас 30 юаниар (4695-аас 14,085 төгрөг) зарагдаж байгаа талаарх зургууд нийтлэгджээ.

Цахим ертөнц дээр явсан нэг зургаас харвал Чэндугээс Бээжин орох нислэг 10 юаниар (4695 төгрөг) зарагдсан байна. Тус нислэгийн тасалбар 400-гээс 500 юанийн (187,800-гаас 234,750 төгрөг) үнэтэй зарагддаг юм.

Тэгвэл “China Southern Airlines” компани аппликейшны алдааны үеэр хямд үнэтэй худалдаалсан тасалбарыг хүчинтэйд тооцно гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button