Нийгмийн

Хутга яаж ирлэхийг үнэгүй зааж өгч байна

Сансар болон Хан-Уулын И-Март худалдааны төвийн гурван давхарт байрладаг "Арамт" хутганы төв хутга хэрэглэх, арчлах соёлыг нийтэд түгээх зорилгоор дэлгүүр дээрээ сар болгон тогтмол өдөрлөг зохион байгуулж, хутга ирлэх сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг байна.

Иргэд хутгаа өөрсдөө авч очин тус газрын билүүн дээр, мэргэжлийн хүний заавар зөвлөгөөн дор хутгаа ирлэж сурахаас гадна, хутга хэрэглэх, арчлах соёлтой танилцах боломжтой аж.

Сургалтыг автын инженер мэргэжилтэй Г.Цогтжаргал явуулдаг байна. Тэрбээр "Сургалтыг маань хүмүүс маш их сонирхож ирдэг. Хүүхдүүд ээжтэйгээ их ирнэ. Бас 84 настай ахмад ч сонирхоод ирж байсан. Хүмүүст хутга ирлэхийг заахаас гадна хутгаа зөв хадгалах, арчилж цэвэрлэхийг зааж өгдөг. Боломжтой бол задалж янзлаад, эвдэрч гэмтсэнийг засаж өгдөг" хэмээв.

Дараагийн сургалт энэ сарын 10-ны өдөр Хан-Уулын И-Март худалдааны төвийн гурван давхарт байрлах "Арамт" хутганы төвд болох аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-12-07 21:28

Мэс ирлэх сург�##�т гэж олон нийтийн сүлжээнд тавьж байдаг. Удахгүй тэсрэх бөмбөг хийх арга зааж бна гэхийм бна. Аймшиг!
Ийм юм сурт�##�члаад бичиж байдаг Энхжарг�##� Та өөрөө муу юманд бүү өртөөсэй билээ

Зочин
Зочин
2023-12-07 21:55
Reply to  Иргэн

иргүй хутгаараа хоолоо хийгээд байж бллно та

Холбоотой мэдээ

Back to top button