Нийгэм мэдээ

2023 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүд шалгарлаа

БШУЯ олон улсын өндөр чансаатай мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлын үр дүнг боловсруулан туурвисан эрдэм шинжилгээний ном, нэг сэдэвт бүтээлийг шинжлэх ухааны салбаруудаар жил бүр сонгон шалгаруулж, урамшуулдаг билээ. Энэ онд “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ээр эрдэм шинжилгээний хоёр ном, дөрвөн өгүүлэл шалгарсан байна. Тодруулбал,

-Эрдэм шинжилгээний шилдэг номоор-

1. Монгол Улсын Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Тугалын Жанлав, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал Очбадрахын Чулуунбаатар нарын “Шугаман бус бодлогуудыг бодох Ньютон төрлийн аргуудын шинэ хөгжүүлэлт” (New Developments of Newton-Type Iterations for Solving Nonlinear Problems)

2. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш доктор, профессор С.Гомбобаатарын “Birds of Mongolia” 2 боть бүтээл

-Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээр-

  1.  Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш доктор, дэд профессор Ө.Энэрэлт нарын “Antibacterial activity and characteristics of silver nanoparticles biosynthesized from Carduus crispus” - Сагсай чонын өргөсөөр нийлэгжүүлсэн мөнгөний нанобөөмийн шинж чанар ба бактерийн эсрэг идэвх өгүүлэл Инженер, технологийн салбарт шилдгээр
  2. Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн зочин судлаач доктор Б.Нандинцэцэг, багш доктор, профессор Б.Болдгив нарын “Risk and vulnerability of Mongolian grasslands under climate change” Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол орны бэлчээрийн эрсдэл, эмзэг байдлын судалгаа өгүүлэл Байгалийн ухааны салбарт шилдгээр
  3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхам нарын “Factors Associated with COVID-19 Vaccine Hesitancy in Mongolia: A Web-Based Cross-Sectional Survey” - Ковид-19-ийн эсрэг вакцинд эргэлзэхэд нөлөөлж буй хүчин зүйлс: Интернэтэд суурилсан үндэсний судалгаа өгүүлэл Анагаах ухааны салбарт шилдгээр.
  4.  Монгол Улсын боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн багш, доктор, профессор Е.Батчулууны “Intergenerational learning of traditional knowledge through informal education: the Mongolian context” - Үе хооронд дамжих уламжлалт мэдлэгийг албан бус боловсролоор олгох нь: Монголын жишээн дээр өгүүлэл Нийгмийн ухааны салбарт шилдгээр тус тус шалгарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 16:08

Бэлчээр... гэдэгт юү шийдсэн юмбэ.

Холбоотой мэдээ

Back to top button