Нийгэм мэдээ

Хилчид ирэх онд 106 га талбайд 258 мянган мод тарина

Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хэрэгжүүлэхийн тулд Хил хамгаалах байгууллагын удирдлагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон сумын хилийн хэсэгт 80 га талбайд 176 мянган ширхэг мод тарьж, хамгаалалтын ойн зурвасыг нэмэгдүүлэх, Өмнөговь аймгийн Гурван тэс, Говь-Алтай аймгийн Алтай сумын 20 га талбайд 60 мянган ширхэг заг, сухай, буйлс, жигд модыг хээрийн ойжуулалтад шилжүүлэх, Говь-Алтай аймгийн Алтай сумын “Бургастайн булаг”, Өмнөговь аймгийн Ноён сумын “Цайлан булаг”, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Хангийн булаг”-ын 6 га талбайд 7500 ширхэг мод тарьж, ойжуулалт хийх ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Санамж бичигт гарын үсэг зурах уулзалтад ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button