Нийгэм мэдээ

Авто засваруудын 60 хувь нь хаягдал тосоо зөвшөөрөлгүй газар хадгалдаг

Монгол улсын хэмжээнд 1,100,000 автомашин, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд жилд дунджаар 9,600,000 литр тос, тосолгооны материал хэрэглэдэг аж.

БОАЖЯ-ны Салбарын хяналтын газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 215 автозасварын байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагааг хянаж шалгажээ. Хяналт шалгалтаар 63 нь байгаль орчинд их эрсдэлтэй, 88 нь дунд эрсдэлтэй, 41 нь бага эрсдэлтэй гэж гарсан байна.

Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн 90 ААНБ, иргэнд 362 заалт бүхий хугацаатай албан шаардлага, 4 хуулийн этгээдэд 103 сая төгрөгийн торгуул ноогдуулжээ.

Авто засварын үйл ажиллагаа явуулж буй 215 ААНБ, иргэний 40 орчим хувь нь л зөвшөөрөлтэй, байгууллага ААН-ид хаягдал тосоо нийлүүлдэг бол 60 гаруй хувь нь зөвшөөрөлгүй газар нийлүүлж, хадгалдаг байна. Тодруулбал, Авто засвар /агрегат засварын/-ын үйл ажиллагаанаас сард 43000 тн орчим техникийн тос гардаг ба 40 орчим хувь нь аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий "Хай Би Ойл" ХХК, "Монпити ойл" ХХК-иудад гэрээ байгуулан хүргүүлдэг аж. Харин 128 буюу 60 хувь нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй гэрээгүй бөгөөд барилгын материалын үйлдвэр, замын компани, түлш хийдэг газар, хувь хүмүүст өгдөг, эсвэл өөрийн ажлын байранд хадгалдаг болох нь тогтоогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button