Нийгэм мэдээ

Гэр хорооллын 2000 айлд цахилгаан халаагуур тараах нь зөв шийдэл үү

Нийслэл хотод 400 мянга гаруй айл өрх амьдарч байгаагаас 40 гаруй хувь нь орон сууцанд, үлдсэн 60-аад хувь нь гэр хороололд амьдарч байна.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ирэх оны нийслэлийн төсвийн талаар мэдээлэл өгөх үеэрээ "Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд цахилгаан хүчдэлийн асуудлаа бүрэн шийдсэн, гэр хороололд байшинд амьдардаг 5 мянга, гэрт амьдардаг 15 мянган айл, өрхөд цахилгаан халаагуур болон утаа мэдрэгч тараана. Байршлыг болон давхар шаталттай зуухыг судалж байна. Он гарснаас хойш 59 хүн угаартаж нас барсан харамсалтай тоо бий. Холбогдох байгууллагуудын дүгнэлт зуухны чанар, утаа их ялгаруулсан гэж гардаг. Иймээс өмнөх алдааг давтахгүйн тулд энэ асуудлыг судалж, иргэдтэй хариуцлагын гэрээ байгуулж, зуух олгохоор судалж байна. Үүний цаана хүний амины асуудал бий. Утааг бууруулах дунд хугацааны бодлого бол орон сууцжуулах, эрчим хүч, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх" хэмээсэн.

Нийслэлийн гэр хорооллын айлуудын 10 хувьд ч хүрэхгүй буюу 2000 айлд цахилгаан халаагуур тараахад зориулж 36,2 тэрбум төгрөг төсөвлөсөн гэх.

Цахилгаан халаагуурыг хаанаас яаж авч, хэзээ ямар хэлбэрээр иргэдэд тарааж өгөх нь одоогоор тодорхгойгүй байна.

Харин иргэд "Бид цахилгаан халаагуур авах мөнгөгүйдээ биш, авсныхаа дараа тог, цахилгааны асуудлаа яаж шийдэх вэ гэдэг л хамгийн гол асуудал" хэмээцгээж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
061
061
2023-12-07 08:18

Х�##�амжийг УБ-т нэг ч хүнд битгий өг. Х�##�амж авах дуртай бол орон нутагт амьдарч...байж ав. Сайнзориг Нянгар мэтийн амьтад ажил хийж мэдэхгүй чадахгүй...Битгий г�##�зуураад байгаарай. Татварын мөнгийг ингэж идэх үү та нар

Зочин
Зочин
2023-12-07 09:32

Маааш буруу.

Зочин
Зочин
2023-12-07 09:44

Zov Zuuh taraasnaas deer caashid cahilgaanaar shiideh heregtee

zochin
zochin
2023-12-07 23:18

Tsakhilgaan khalaaguur ger khoroolold ,tsakhilgaanii utas achilalaa daakhguu(ts,khalaaguut dor khaj 2-kilowatt bagaa(2000/volt bagaa)Manaa ger khoroololiin ts/utasnii 90%-n achaalalaa dakhguu??????????????????teriig taraaj zuliin gol bolokh gegeguu yum bol,nuursee tuleed khaltar tsaraalaad SUUSAN DER?????????

Холбоотой мэдээ

Back to top button