Нийгэм мэдээ

Зогсоолоос машин хулгайлдаг 17-19 насны хөвгүүдийг баривчиллаа

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 11 дүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын 1 бүлэг 4 этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.

Дээрх этгээдүүд нь 17-19 насны хүүхэд, залуучууд бөгөөд дөрвүүлээ урьд өмнө нь энэ төрлийн хулгайн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан байна.

Иймд та бүхэн автомашинаа асаалттай, онгорхой орхихгүй байх, үнэ цэнэтэй эд зүйлс дотор нь үлдээхгүй байх, хамгаалалттай, хяналтын камертай, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж байх, сэжигтэй хүн, үйлдлийг шуурхай мэдээлж эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2023 11:33

Энэ нусан тулмётуудын гар хурууг тайрч хаях хэрэгтэй. Манай улсад ёс зүйгүй байд�##� хэтэрхий газар авч байна даа. Нэгэнт үнэхээр цахим хөгжиж байгаа юм бол нийтийн эзэмшлийн бүх гудамж т�##�бай замыг камержуулж хулгайч дээрэмчид архичид ёс зүйгүй нийгмийн хүн-хогнуудыг �##�хах гишгэх газаргүй болгох хэрэгтэй. Ёс зүйтэй байх асуудлыг төрийн �##�бан хаагчдаас тэр дундаа цагдаагийн �##�бан хаагчдаас эхлэх хэрэгтэй. Арлын Япон орны иргэд асар өндөр ёс зүйтэй. Бид түүн шиг болмоор байна. Японд хүний гэсэн болон мартаад орхиод явсан гар утас мөнгө зэрэг эд зүйлсийг хүмүүс ердөө авдаггүй. Тухайн эзэн нь өөрөө буцаж замаараа яваад л хаясан гээсэн мөнгө гар утас зэргээ өөрөө олж авдаг ийм сайхан жишигтэй 130 сая хүнтэй орон.

Зочин
Зочин
12 сар 8, 2023 08:44

Цааз�##� новшнуудыг

Холбоотой мэдээ

Back to top button