Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-д уран бүтээлчдийг ам барьж дуулахыг хориглодог

БНХАУ-д “Mayday” нэртэй Тайванийн хамтлаг тоглолт хийсэн байна. Өнгөрсөн сарын 16-нд болсон тус тоглолтод хамтлагийн гоцлол дуучныг ам барьсан байж магадгүй гэх яриа Хятадын сошиал платформуудын анхаарлыг татах болжээ.

“Mayday” ам барьсан гэх яриаг үгүйсгэсэн ч Хятадын албан тушаалтнууд тэднийг шалгаж эхэлсэн байна. БНХАУ-ын хуульд төлбөр төлж тоглолт үзэж байгаа үйлчлүүлэгчдийн өмнө ам барихыг хуурсан явдал гэж үздэг тул хориглодог.

Төлбөр төлсөн үзэгчдийн өмнө ам барьж дуулсан тохиолдолд 100 мянган юань хүртэл мөнгөөр торгоно. Мөн уран бүтээлчдийг дахин тоглолт хийхийг нь хориглон, шоу зохион байгуулсан газрын лицензийг цуцлах гэх мэт арга хэмжээ хүртэл авч болдог аж.

“Mayday” хамтлагийн гоцлол дуучин Ашин “Бүх тоглолт миний 24 жилийн турш дуулж ирсэн хоолойноос минь гардаг” гэж хэлжээ. Тус хамтлагийг хариуцдаг “B’in Music” агентлаг “Mayday”-ийг ам барьдаггүй, албаны хүмүүсийн мөрдөн байцаалтад хамтран ажиллаж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button