Нийгэм мэдээ

"Жанрайсаг бурхны хишиг" барилдаанд О.Хангай түрүүлжээ

Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан "Жанрайсаг бурхны хишиг" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, "Ховд" дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэжээ.

Харин их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа нар шалгарсан бол дунд шөвөгт Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбат, Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат аймгийн хурц арслан Х.Энхчулуун, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат аймгийн арслан Ч.Алтангэрэл, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Н.Амгаланбаатар нар шалгарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button