Нийгэм мэдээ

Ханбогд, Баян-Овоо суманд УУХҮЯ-ны зөвшөөрөлтэйгөөр хайгуул хийж байна

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт нисдэг тэргээр, хаанаас, ямар зорилгоор хийж байгаа нь тодорхойгүй хайгуул хийж байна гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.

Энэ талаар тус сумын Байгаль орчны байцаагч Б.Алтангэрэлээс тодруулахад "УУХҮЯ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Геологийн судалгаа шинжилгээний төвөөс Агаарын болон геофизикийн цогцолбор судалгаа хийж байгаа. 11 сард дуусахаар гэрээ байгуулагдсан ч одоогоор хайгуулын ажлыг дуусгаагүй байна" хэмээлээ.

Уг ашигт малтмалын судалгаа энэ оны 08 сарын 20-ны өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд болон Баян-Овоо суманд нийт 954 км2 газарт хийгдэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-12-11 12:41

Геофизик хийж байна хуучин цагт мөн адил хийдэг байлаа

Зочин
Зочин
2023-12-12 19:46

Одоо тэгж суд�##�аад яах юм бээ.ирээдүйдээ үлдээх гэж үү.

Холбоотой мэдээ

Back to top button