Нийгмийн
Ховд суманд улсын төсвийн 1 тэрбум төгрөгөөр баригдсан дотуур байр ашиглалтад орлоо
Увс аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай дотуур байрын шинэчлэлт, тохижилтын ажил дуусаж ашиглалтад оржээ.
Тодруулбал тус дотуур байрыг Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар, улсын төсвийн нэг тэрбум төгрөг тусгагдсанаас 940 сая төгрөгийн төсөвт өртгөөр "Өлке констракшн" ХХК барьж гүйцэтгэсэн байна.
Барилгын тохижилтын ажлын зураг төслийг "Барокко хийц" ХХК батлуулж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв хийж гүйцэтгэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан байр барьжээ харин дотроо бие засах, усанд орох газартай л барьсан байгаасай билээ.